ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 1 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2015 он 02 сар 13. 16 цаг 38 минут

ТӨСВИЙН ОРЛОГО

       2015 оны 01 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 433.4 сая төгрөг төвлөрөхөөс 905.3 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг  471.9 сая төгрөг буюу 208.8 хувиар давуулан биелүүлсэн байна.
        Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 27.3 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 35.1 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 36.9 сая төгрөг төвлөрсөн байна.

ТӨСВИЙН ЗАРЛАГА

       Орон нутгийн төсвийн байгууллага нийт 3202.2 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 626.3 сая төгрөгөөр бага зарцуулалттай ажилласан байна.


МӨНГӨ ЗЭЭЛ ХАДГАЛАМЖ

       Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 37051.5 сая төгрөгийн орлогын, 38190.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 97  хувийг хангаж, арилжааны банкуудад 1676.0  сая төгрөг хүргүүлж, арилжааны банкуудаас 1008.2  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн. Банкууд нь хадгаламжийн 30 төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 37769.6 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.
       Зээлийн өрийн үлдэгдэл 113514.5 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  481.3 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 0.4 хувийг эзэлж байна.
      ХААН,ХАС, Хадгаламж банкууд нь 50 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг жилийн 8-36 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 3-16 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.5-7.5 хувийн хүү олгож байна.
     o Жич : Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны Хэнтий аймаг дахь салбар гаргав.
                                                         

ҮНЭ

       2015 оны нэгдүгээр сарын өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тариф 2000 оны12 дугаар сар /суурьүе/-тай харьцуулсан индекс 160.7хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулсан индекс 110.8 хувь, өмнөх сартай харьцуулсан индекс 102.2 хувь байна.
       Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үнийн индекс хэрэглээнд өндөр жин эзэлдэг бүтээгдэхүүн болох, гурил гурилан бүтээгдэхүүн 14.3 хувь өссөн,сүү сүүн бүтээгдэхүүн 5.1 хувь өссөн, мах махан бүтээгдэхүүн 11.4 хувь буурсан,чихэр цай жимс 15.5 хувь өссөн, төмс хүнсний ногоо 22.6 хувь өссөн, хүнсний бусад бараа 5.8 хувь өссөн, архи ундаа тамхи 8.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
        Өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлт барааны бүлгийн дүнгээр хүнсний барааны үнийн индекс 5.7 хувь өссөн,  хувцас гутал бөс бараа18.8 хувь өссөн, орон сууц түлш цахилгаан 4.9 хувь өссөн, гэр ахуйн бараа 10.1 хувь өссөн, эм тариа эмнэлгийн үйлчилгээ 3.6 хувь өссөн, соёл боловсролын бараа үйлчилгэ э20.0  хувь өссөн , бусад бараа үйлчилгээний хувьд 33.0 хувь өссөн байна.
        Өмнөх сартай харьцуулснаар барааны төрлөөр мах махан бүтээгдэхүүн 3.0 хувь буурсан, сүү сүүн бүтээгдэхүүн 17.1 хувь өссөн, саахар,чихэр, цай, жимс 6.5 хувь өссөн, хүнсний бусад бараа  2.0 хувь өссөн, төмс хүнсний ногоо 5.3 хувь өссөн байна.
       Барааны бүлгийн дүнгээр өмнөх сартай харьцуулахад хүнсний барааны үнийн индекс 1.3 хувь өссөн, хувцас, гутал, бөс бараа 3.8 хувь өссөн, гэр ахуйн бараа 1.2 хувь өссөн, соёл боловсролын бараа үйлчилгээ 2.8 хувь өссөн, бусад бараа, үйлчилгээ 7.8 өссөн үзүүлэлттэй  байна.
        …Үнийн мэдээг 01 сарын 20-ны байдлаар гаргасан болно.


АЖ ҮЙЛДВЭР

        2015 оны 1 сард  Аж үйлдвэрийн салбарт  30 гаруй  аж ахуйн нэгж  90 гаруй   иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  520  орчим  ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 742.9 сая  төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 649.5  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.      Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт  70.5 сая төгрөг буюу  10.5  хувиар өсөж , борлуулалт 24.1 сая  төгрөг буюу  3.6  хувиар буурсан  байна.
        Энэ сард үйлдвэрлэлийн салбарт 13  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.


АЖИЛГҮЙДЭЛ

        2015 оны 1 сард Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 1484  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  404 хүнээр буюу   37.4  хувиар өссөн   байна.
        Нийт ажилгүйчүүдийн 23.0  хувь нь дээд,  8.1 хувь  нь тусгай дунд,  11.6 хувь нь мэргэжлийн анхан шатны,  39.7  хувь  нь бүрэн дунд,  13.0 хувь нь бүрэн бус дунд, 3.5  хувь нь бага боловсролтой, 0.9  хувь нь боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
        Нийт ажилгүйчүүдийн 56.3  хувь нь эмэгтэйчүүд,  62.3  хувь нь 16-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.1  хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.


ГЭМТ ХЭРЭГ

         2015 оны 1 сард Цагдаагийн газрын мэдээгээр  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 59  болж, өмнөх оны мөн үеэс 15.7  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 10.2 хувийг танхайн, 52.5 хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 71.0  хувийг малын хулгай эзэлж байна.
        Гэмт хэргийн илрүүлэлт  25.0  хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад  20.8  функтээр буурсан  байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 2 ба 16   хүн гэмтсэн байна. Байгууллага, иргэдэд  90.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын   40.5  хувь буюу  36.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 50.8  хувь нь хөнгөн хэрэг , 40.7  хувь нь хүндэвтэр ,  6.8  хувь нь  хүнд гэмт хэрэг , 1.7 хувийг онц хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна,
        Энэ сард  149 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 44.3 хувь буюу 187  хүнээр буурсан байна.


ТЭЭВЭР, ХОЛБОО

        Оны эхний  01  сар 2584.9  мян тн км – ийн ачаа эргэлтээр 42925.0  мянган тонн ачаа тээвэрлэж нийт орлого 61.8 сая төгрөгний орлого олжээ.
        Аймгийн төвийн нийт нүүрсний татан авалт нь   2573.4   мян тн км-ийн ачаа эргэлтээр 42890  мянган тонн нүүрс татан авчээ. Шуудан холбооны алба 1.8 мянган зорчигч тээвэрлэж 22.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.


БИЕ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

        Оны эхний 01 сард энэ салбарт 39.5  сая  төгрөгний орлого орсны 12.9  хувийг үсчний, 1.6 хувийг зурагчны, 5.8  хувийг хог тээврийн, 21.7  хувийг халуун усны, 6.8 хувийг зочид буудлын, 51.2  хувийг зоогийн газрын орлого эзэлж байна
 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10500

Үхрийн мах, кг 12500
Ямааны ястай мах, кг 9500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1000
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000