ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2014-12

Нийтэлсэн: 2015 он 01 сар 15. 03 цаг 50 минут

ХҮН АМ

       Хүн амын тоо 2014 оны эцэст 71.1 мянга болж, өнгөрсөн оноос 2.7 хувиар буюу 1877  хүнээр өссөн байна.Нийт энэ онд манай аймагт 1.3 мянган хүн шилжин ирж, аймгаас 2.1 мянган хүн өөр аймаг хот руу шилжсэн байна. Шилжин явагсдын 71.8  хувийг Улаанбаатар хот руу шилжин явсан хүний тоо эзэлж байна. Аймагт нийт 22.6 мянган өрх амьдарч байгаа нь нэг өрхөд дундажаар 3.1 хүн ноогдож байна.

     Нийт өрхийн  26.3 хувь нь аймгийн төвд оршин сууж байна.
     Энэ онд 356 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 22.5 хувь нь тайлант онд шинээр гэр бүл болсон байхад 2-3 жилийн өмнө гэр бүл болсон хос нь 30.0 хувийг эзэлж байна. Энэ онд нийт 51  хүн гэрлэлтээ цуцлуулж,  61  хүүхэд үрчлэгдсэн байна.
    18 хүртэл насны бүтэн өнчин хүүхэд 92  хагас өнчин 730 хүүхэд байна. Хүүхэдтэй гэр бүлгүйэхийн тоо 1475, эцгийн тоо 303 болж, өнгөрсөн оноос эхийн тоо 1.5 хувиар өсч, эцгийн тоо  8.9 хувиар буурсан  байна.

 

ТӨСВИЙН ОРЛОГО

       2014 оны 12 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 7891.4 сая төгрөг төвлөрөхөөс 7799.9 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 91.5 сая төгрөг буюу 1.2 хувиар тасалсан  байна.
       Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 577.2 сая төгрөгийн орлогын төлөвлөгөө 31.1 хувиар давж,төсөвт татварын бус орлогоор 756.6 сая төгрөг төвлөрсөн байна.


ТӨСВИЙН ЗАРЛАГА

       Орон нутгийн төсвийн байгууллага нийт 58229.3 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 2177.1 сая төгрөгөөр бага зарцуулалттай ажилласан байна.

 

ТӨСВИЙН ӨГЛӨГ АВЛАГА

       2014 оны 12 сарын байдлаар төсөв 23.6 сая төгрөгийн авлагатай, 19.9 сая төгрөгийн өглөгтэй болсон байна.
       Орон нутгийн төсвийн ажиллагсдад олгох цалингийн өглөг 1.3сая төгрөг байгаа нь нийт өглөгийн 6.5 хувийг эзэлж байна.

 

МӨНГӨ ЗЭЭЛ ХАДГАЛАМЖ

        Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 39558.7 сая төгрөгийн орлогын, 38410.7 сая төгрөгийн зарлагынг үйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 100 хувийг хангаж, арилжааны банкуудад 1812.2 сая төгрөг хүргүүлж, арилжааны банкуудаас 1511.6 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн.
         Банкууд нь хадгаламжийн 30 төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 39238.6 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.
         Зээлийн өрийн үлдэгдэл 113119.7 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 466.2 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 0.4 хувийг эзэлж байна.
         ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨР-ийн банкууд нь 50 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг жилийн 8-36 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 3-16 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.5-7.5 хувийн хүү олгож байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

 

ҮНЭ

       2014 оны арванхоёрдугаар сарын өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тариф 2010 оны 12 дугаар сар /суурь үе/-тай харьцуулсан ерөнхий индекс 161.2 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулсан индекс 116.9 хувь, өмнөх сартай харьцуулсан индекс 102.5 хувь байна.

       Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үнийн индекс хэрэглээнд өндөр жин эзэлдэг бүтээгдэхүүн болох, гурил гурилан бүтээгдэхүүн 31.1 хувь өссөн, сүү сүүн бүтээгдэхүүн 31 хувь өссөн, мах махан бүтээгдэхүүн 1.5 хувь буурсан, чихэр цай жимс 13 хувь өссөн, төмс хүнсний ногоо 6.9 хувь өссөн, хүнсний бусад бараа 9.5 хувь өссөн, архи ундаа тамхи 21.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ

          2014  оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээс үзэхэд аймгийн хэмжээгээр аминдаа малтай 9.1 мянган өрх 80.3 мянган хавтгай дөрвөлжин км нутагт малаа маллаж амьдарч  байгаагийн  72.5 хувь буюу 6.6 мянга нь малчин өрх, 27.5 хувь буюу 2.5 мянга нь мал бүхий иргэдийн өрх байна.
         Мал аж ахуйн үйлдвэрлэлд 12.2 мянган малчид ажиллаж байгаагийн 44.8 хувь нь буюу 5.5 мянга нь эмэгтэй малчин байна.
Нийт малчдын 34.6 хувь буюу 4.2 мянга нь 16-34 насны залуучууд, 55.3 хувь буюу 6.7 мянга нь 35-аас тэтгэвэрт гарах хүртэлх насны хүмүүс байна.
         Малчдын тоо өнгөрсөн оноос 3.5 хувиар буюу 0.4 мянгаар өссөн байна.

Нэг малчин өрхөд 496, малтай нэг өрхөд 359 толгой мал ноогдож байгаа нь өнгөрсөн оноос 36-44 толгойгоор өссөн байна. Нэг малчин өрх дунджаар 5 ам бүлтэй бөгөөд 1 малчинд бодод шилжүүлснээр 72, толгойн тоогоор 268 мал ноогдож байна.
        Нийт малчин өрхийн 91.8 хувь нь буюу 6.0 мянга нь цахилгааны үүсгүүртэй байгаагаас 5.5 мянга нь нарны, 0.1 мянга нь салхины, 0.5 мянга нь бусад үүсгүүр байна.
        Жилийн эцсийн тооллогын дүнгээр 3268.8 мянган толгой мал, үүний дотор 3.8 мянган тэмээ, 220.6 мянган адуу, 239.8 мянган үхэр, 1599.3 мянган хонь, 1205.3 мянган ямаа тоологдов.
        Малын тоо урьд оныхоос 13.6 хувь буюу 393.5 мянган толгойгоор өссөн.. Нийт мал сүргийн 85.8хувийг бог мал, 14.2 хувийг бод мал эзэлж байна.
        Бодод шилжүүлснээр малын тоо урьд оноос 16.1 хувь буюу 122.6 мянган бодоор өссөн байна.  

        Баянхутаг, Дархан, Баянмөнх, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Биндэр, Норовлин, Батноров, Бор-Өндөр сумд урьд онд байсан малаа 5 төрөл дээр нь  өсгөлөө. Амины малын тоо 3209.4 мянга болж нийт малын 98.2 хувийг эзэлж байна.
        Аймгийн хэмжээгээр 1509.5 мянган хээлтэгч мал тоологдож нийт малд хээлтэгчийн эзлэх хувийн жин 46.2 хувьд хүрч, өнгөрсөн оноос 172.7 мянгаар өсчээ.
       2014 онд аймагт нийт мал болон үхэр, хонь, ямаагаар Өмнөдэлгэр, тэмээгээр Дархан, адуугаар Батноров сум тэргүүлж байна.
       Энэ онд төллөвөл зохих хээлтэгчийн 90.7 хувь нь төллөж 1221.8 мянган төл гарч, гарсан төлийн 3.8 хувь буюу  46.7 мянган төл хорогдож, 96.2 хувь нь буюу 1175.2 мянган төл бойжиж байна.
        2014 онд 686 өрх мянгаас дээш мал тоолуулж 108 мянгат малчин шинээр төрлөө. Мянгат малчдын тоогоор Баянхутаг, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Галшар сумд тэргүүлж байна.
        Аймгийн хэмжээгээр 137.3 мянган тонн  хадлан бэлтгэсэн нь энэ онд бэлтгэх хадлангийн даалгаварыг 5.6 хувиар давуулж, 97.8 тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
        Үр тариа 27.5 мянган тонн, төмс 5.2 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонн, авсан нь өнгөрсөн оноос үр тариа 159.6 хувиар их, төмс 16 хувиар бага, хүнсний ногоо 4.2 хувиар өссөн байна.


АЖ ҮЙЛДВЭР

      Аж үйлдвэрийн салбарт  сонгогдсон 31 аж ахуйн нэгж, 30 орчим  иргэд мэдээ тайланд хамрагдсан байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 5838.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5612.7  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.     

       2000 оны зэрэгцүүлэх үнээр 1168.0 сая төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад  627.9 сая төгрөг буюу 35.5 хувиар буурсан  байна
      Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 90.1 сая төгрөг буюу 1.6 хувар, борлуулалт 24.6  сая төгрөг буюу 0.5 хувиар тус тус өссөн  байна.
     Энэ салбарт 25 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс өнгөрсөн онтой харьцуулахад дулаан үйлдвэрлэлт 3.9 хувиар өсөж, боловсруулах үйлдвэр  1.4  хувиар, буурч , олборлох үйлдвэр  14.8 хувиар  буурсан  байна.

 

БАРИЛГА

        Аймгийн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас мэдээ, мэдээлэл авч танилцуулгандаа орууллаа.Эдгээр аж ахуй нэгж, байгууллага нь 70 гаруй объектод нийт 40973,2 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 23.0 хувь буюу 9413,6 сая төгрөгөөр өссөн байна.

       2014 онд барилга угсралтын ажилд 38731.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс автозам, гүүрийн ажилд 13488.9 сая, соёл спортын салбарт 1356.1 сая, эрүүл мэндийн салбарт 2004.0 сая, боловсролын салбарт 6375.2 сая, орон сууцны барилгад 13317.9 сая төгрөг, бусад барилга байгууламжид  2189,6 сая төгрөг зарцуулсан байна.

      Нийт гүйцэтгэлийн 95.0 хувийг барилга угсралт, 5.0 хувийг их засварын ажил эзэлж байна.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

       2014 оны тайлант хугацаанд хяналт шалгалтанд нийт 700 хуулийн этгээд, 861 иргэн хамрагдсанаас төлөвлөгөөт хяналт шалгалтанд 320 хуулийн этгээд, 236 иргэн, төлөвлөгөөт бус шалгалтанд 334 хуулийн этгээд, 595 иргэн, гүйцэтгэлийн хяналт шалгалтанд 46 хуулийн этгээд, 30 иргэн тус тус хамрагдсан байна.

      Хяналтанд 341 хуулийн этгээд, 223 иргэн хамргадсанаас урьдчилан сэргийлэх хяналтанд 203 хуулийн этгээд, 94 иргэн, танадалт судалгаанд 99 хуулийн этгээд, 104 иргэн, хяналт шинжилгээнд 39 хуулийн этгээд, 25 иргэн, зөвлөн туслах үйлчилгээнд 162 хуулийн этгээд, 255 иргэн, байгууллагын сургалт 354, салбарын сургалт 33 удаа хийгдэж, 77 зөвлөмж гаргасан байна.

      Шалгалтаар нийт 4601 зөрчил илрүүлж, 3142 зөрчил буюу 68,3%-ийг арилгуулж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгуулахаар улсын  байцаагчид нийт 156  акт үйлдэж биелэлт 120 акт буюу 76,9  хувьтай байна.

     Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын биелэлтийг хангаагүй 15 байгууллага, аж ахуйн нэгж, объектийн  үйл  ажиллагааг бүр болон зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоон, өгсөн үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавин ажиллаж,   биелэлт хангагдсан 5 объектын үйл ажиллагааг сэргээсэн байна.  

       Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу  үйл ажиллагаанд 58, ажлын байранд 6, бүтээгдэхүүнд 115 нийт 179 дүгнэлт гаргаж, 13 ослын акт баталгаажуулсан байна.

        Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд нийт 54068.3 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосноос 29566.7 мянган төгрөгийн төлбөр буюу 54,7 %-ийг барагдуулж, 4607.6 мянган төгрөгийн төлбөр хугацаа болоогүй байна.
       Тогтоосон  нийт нөхөн төлбөрийн  24976.0 сая төгрөг  буюу  46 %-ийг  байгаль орчны,   9092.0  сая төгрөг буюу 54  %-ийг  санхүү, нийгмийн хамгааллын зөрчилд тавьсан байна.  

        Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, лавлагаа, мэдээллийн талаар 2014 онд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж үйлчилгээ хийлгэхээр гаргасан нийт 6798 ширхэг мэдүүлгийг хүлээн авч 6605-д үйлчилгээ хийсэн ба үүнээс төрөөс үнэгүй хувьчилсан орон сууцны баталгаажуулалт 19, газраас бусад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн анхны бүртгэл 459, төрөөс үнэгүй хувьчилсан газрын өмчлөх эрхийн анхны баталгаажуулалт 1142 тус тус бүртгэгдсэн байна.

Нийт бүртгэгдсэн гэрээ – 3006

Үүнээс:    Бэлэглэлийн гэрээ – 245,

                Худалдах худалдан авах гэрээ – 327,

                Өв залгамжлалын гэрээ –92,

                Хамтран өмчлөгч нэмэгдэх хасагдах хэлцэл – 300,

                Барьцааны гэрээ –2042

Тайлангийн хугацаанд иргэд хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар 684 лавлагаа мэдээллийг өгсөн байна.

 

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛ  УРЛАГ

       Эрүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ онд 1637 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 1.4 хувиар буюу 22 хүүхдээр өсчээ.   Аймгийн хэмжээнд энэ онд нялхсын эндэгдлийн 25 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буурсан ба амьд төрсөн 1000 хүүхдэд 15.3 ноогдож байна.

       Халдварт өвчнөөр 667 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 29.9 хувиар буюу 284 хүнээр буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор БЗДХ  42.0,  вируст гепатитаар өвчлөгчид 2.8, сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 13.8, бруцеллёз 8.2, салхинцэцэг 22.5, гахайн хавдар 0.3 хувийг тус тус эзэлж байна.
      10000 хүн тутмаас халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 96.4 болжээ. Бүх халдварт өвчнийг өнгөрсөн оны мөн харьцуулахад гахайн хавдар 253 тохиолдлоор буурч , БЗДХ  7 тохиолдлоор буурсан ба бусад өвчлөл буурсан байна.
      Энэ онд 370 хүн нас барсан нь  өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдлоор  өссөн байна. Нийт нас баралтын  20.5  хувь нь эмнэлэгт нас барсан байна.                    
Аймгийн хэмжээнд энэ онд эмнэлэгт 16481  хүн хэвтэн эмчлүүлж нийт 122908 ор хоног ашигласан бөгөөд дундаж ор хоног 7.4 байна.
       2014-2015 оны хичээлийн жилд 26 сургуульд 13391 хүүхэд суралцаж, 34 цэцэрлэгт 5944 хүүхэд хүмүүжиж байна.
      Нийт суралцагчдын  50.2 хувь нь охид байна.
      2014 – 2015 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 1541, 10 дугаар ангид  956 хүүхэд элсэн суралцсан нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад  1 дүгээр ангид элсэгчид 3.1 хувиар өсөж, 10 дугаар ангид элсэгчид 13.1 хувиар  өссөн  байна.  Энэ хичээлийн жилд 750 багш ажиллаж байгаагийн 79.9  хувь болох 599  нь эмэгтэй багш нар байна. Сургуулийн дотуур байранд 1193 хүүхэд амьдарч байна.
      Соёл, урлагийн байгууллагууд 125.1 мянган хүнд үйлчилсэн нь өнгөрсөн оноос  371.3 хувиар буюу 91.4 мянган хүнээр өссөн  байна. Энэ нь сумдын соёлын төвүүдийн зохион байгуулсан арга хэмжээтэй холбоотой.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ

       Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр энэ онд 8768  тэтгэвэр авагчдад 22744170.9 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 2973 хүнд 1124.2 сая төгрөгийн тэтгэмж олголоо. Үүнд: 1761 хүнд  133.7 сая төгрөгийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, 349 хүнд 218.8 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж, 863 эхэд 771.6 сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус тус олгосон байна.

      Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрт нийт 1764.4 сая төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүнд: эмийн үнийн хөнгөлөлтөнд  135.6 сая төгрөгийн, рашаан сувилалд эмчлүүлэгчдийн зардалд 291.9  сая төгрөгийг олголоо. Ажилгүйдлийн даатгалын сангаас 392 хүнд 332.7 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

      Энэ онд 16751.4 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс 13530.9 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөөний биелэлт 80.7 хувьтай  байна.

       Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 1611.5 сая төгрөг байгаагаас 16.4 сая төгрөг нь төсөвт байгууллага, 1595.1 сая төгрөг нь ААН байгууллагаас авах авлага байна.


НИЙГМИЙН ХАЛАМЖ

         Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ онд нийгмийн халамжийн сангаас 18302 хүнд  7220.1  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 37.2  хувийг тэтгэвэрт, 39.4 хувийг тэтгэмж,  9.6 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан байна.  


АЖИЛГҮЙДЭЛ

          Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 1699 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 679 хүнээр буюу  66.6  хувиар өссөн байна.
         Нийт ажилгүйчүүдийн 20.0  хувь нь дээд, 6.4 хувь  нь тусгай дунд,  9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 42.8 хувь  нь бүрэн дунд, 14.4 хувь нь бүрэн бус дунд, 4.8 хувь нь бага боловсролтой, 2.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
         Нийт ажилгүйчүүдийн 53.9 хувь нь эмэгтэйчүүд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.9 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бол нийт ажилгүйчүүдийн 57.3 хувь 15-34 насны залуучууд байна.

 

ОНЦГОЙ БАЙДАЛ

         Аймгийн хэмжээнд энэ онд обьектын гал түймэр 44 удаа гарч 23 сум хамрагдаж, ой хээрийн түймэр 33 удаа гарч 24 сум хамрагдаж , мал амьтны галзуу өвчин 9 удаа гарч 7 сум хамрагдаж , шүлхий өвчин 43 удаа гарч 1 сум хамрагдаж , боом өвчин 1 удаа гарч 1 сум хамрагдаж, бусад авран хамгаалах ажиллагаа 2 удаа хийгдэж 2 сум хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэлтэй тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээнд  7125.3 сая төгрөгийн зардал гарч , 3572  хүн хүч ажиллаж, 648 техник ашигласан байна.

 

ШҮҮХ

      Энэ онд эрүүгийн хэрэг 135  шийдвэрлэж нийт 213  хүн ял шийтгүүлсэн байна. 3840.0 мянган төгрөгийн торгох ял оногдуулжээ.  Ялаас хугацаанаас нь өмнө 142 хүнийг тэнсэн сулласан байна.  

Иргэний хэрэг 563  шийвэрлэж 31.4  сая төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамж гаргуулжээ.

 

ГЭМТ ХЭРЭГ

         Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 578 болж, өмнөх оны мөн үеэс 34.7 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 5.7  хувийг танхайн, 46.4  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 63.4  хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  71.4  хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7  функтээр өссөн   байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 34 ба 221  хүн гэмтсэн.

       Байгууллага, иргэдэд 2348.0  сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  47.5  хувь буюу 1115.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 41.3 хувь нь хөнгөн хэрэг , 49.1  хувь нь хүндэвтэр , 8  хувь нь  хүнд гэмт хэрэг,  1.6 хувь нь онц  хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна,
       Энэ онд  3207  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувь буюу 471 хүнээр буурсан   байна.

 

ТЭЭВЭР ХОЛБОО

        Оны эхний  12  сар 6236.24  мян тн км – ийн ачаа эргэлтээр 101.9  мянган тонн ачаа тээвэрлэж нийт орлого 675.5 сая төгрөгний орлого олжээ.

       Аймгийн төвийн нийт нүүрсний татан авалт нь   101.5   мян тн, ачаа эргэлтээр 6091.1  мянган тонн нүүрс татан авчээ. Шуудан холбооны алба 14.8  мянган зорчигч тээвэрлэж 193.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.


БИЕ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

       Оны эхний 12 сард энэ салбарт 540.8  сая  төгрөгний орлого орсны 8.9  хувийг үсчний, 2.0 хувийг зурагчны, 2.6  хувийг хог тээврийн, 20.3  хувийг халуун усны, 10.2 хувийг зочид буудлын, 56.0 хувийг зоогийн газрын орлого эзэлж байна


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 08-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000