ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2014-11

Нийтэлсэн: 2014 он 12 сар 26. 10 цаг 34 минут

ТӨСВИЙН ОРЛОГО
          

2014 оны 11 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 7173.5 сая төгрөг төвлөрөхөөс 6952.1 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 221.4 сая  төг рөг буюу 3.1 хувиар тасарсан байна.
           Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 494.9 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 18.3 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 585.8 сая  төгрөг төвлөрсөн байна.


ТӨСВИЙН ЗАРЛАГА


Орон нутгийн төсвийн байгууллага нийт 56760.6 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 5479.3 сая төгрөгөөр бага зарцуулалттай ажилласан байна.

 

ТӨСВИЙН ӨГЛӨГ АВЛАГА
         

2014 оны 11 сарын байдлаар төсөв 33.9 сая төгрөгийн авлагатай, 450.2 сая төгрөгийн өглөгтэй болсон байна.

Орон нутгийн төсвийн ажиллагсдад олгох цалингийн өглөг 40.1 сая төгрөг байгаа нь нийт өглөгийн 8.9 хувийг эзэлж байна.


 
МӨНГӨ ЗЭЭЛ ХАДГАЛАМЖ


Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 35357.5 сая төгрөгийн орлогын, 36587.3 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 96.6 хувийг хангаж, арилжааны банкуудад 2026.6 сая төгрөг хүргүүлж, арилжааны банкуудаас 999.3 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Банкууд нь хадгаламжийн 30 төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 36083.6 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

Зээлийн өрийн үлдэгдэл112890.3 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 485.8 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 0.4 хувийг эзэлж байна.

ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨР-ийн банкууд нь 50 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг жилийн 8-36 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 3-16хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.5-7.5 хувийн хүү олгож байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

 

ҮНЭ

2014 оны арваннэгдүгээр сарын өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тариф 2010 оны 12 дугаар сар /суурь үе/-тай харьцуулсан индекс 157.3 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулсан индекс 115.8 хувь, өмнөх сартай харьцуулса ниндекс 100.8 хувь байна.             

Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үнийн индекс хэрэглээнд өндөр жин эзэлдэг бүтээгдэхүүн болох, гурил гурилан бүтээгдэхүүн 25 хувь өссөн, сүү сүүн бүтээгдэхүүн 11.5 хувь өссөн, мах махан бүтээгдэхүүн 0.2 хувь буурсан, чихэр цай жимс 10.7 хувь өссөн, төмс хүнсний ногоо 29.1 хувь өссөн, хүнсний бусад бараа 4.1 хувь өссөн, архи, тамхи ундаа 116.9 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлт барааны бүлгийн дүнгээр хүнсний барааны үнийн индекс 15.4 хувь өссөн,  хувцас гутал бөс бараа16.9 хувь өссөн, орон сууц түлш 8.7 хувь өссөн, гэр ахуйн бараа 14.2 хувь өссөн, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 хувь өссөн, тээвэр холбооны үйлчилгээ 4.3 хувь өссөн, соёл боловсролын бараа үйлчилгээ 26.1 хувь өссөн , бусад бараа үйлчилгээний хувьд 43.5 хувь өссөн байна.

Өмнөх сартай харьцуулснаар барааны төрлөөр гурил, гурилан бүтээгдэхүүн 0.3 хувь өссөн,мах, махан бүтээгдэхүүн 3 хувь буурсан, төмс хүнсний ногоо  3 хувь өссөн, хүнсний бусад бараа 0.5 хувь өссөн, архи, ундаа, тамхи 3.1 хувь өсссөн байна.

Барааны бүлгийн дүнгээр өмнөх сартай харьцуулахад хүнсний барааны үнийн индекс өөрчлөлтгүй, хувцас, гутал, бөс бараа 3.8 хувь өссөн, бусад бүлгийн дүнд өөрчлөлт ороогүй байна.

…Үнийн мэдээг 11 сарын 20-ны байдлаар гаргасан болно.

 

АЖ ҮЙЛДВЭР


Аж үйлдвэрийн салбарт  35-д  аж ахуйн нэгж  90 гаруй   иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  540 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр  5141.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  5093.5  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.  

Энэ оныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 1328.8 сая төгрөг буюу 25.8 хувиар, борлуулалт 1225.8 сая төгрөг буюу 24.1 хувиар тус тус өссөн байна.

Энэ сард үйлдвэрлэлийн салбарт  18  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

 

АЖИЛГҮЙДЭЛ

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 1941 байна.

Нийт ажилгүйчүүдийн 19.1  хувь нь дээд,  7.0  хувь  нь тусгай дунд,  9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 42.9 хувь  нь бүрэн дунд, 14.4  хувь нь бүрэн бус дунд, 4.9 хувь нь бага боловсролтой, 2.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 54.1 хувь нь эмэгтэйчүүд, 57.0  хувь нь 16-35 хүртэлх насны залуучууд байна. 

Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.4  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

 

ГЭМТ ХЭРЭГ

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 540   болж, өмнөх оны мөн үеэс 40.6 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6.1  хувийг танхайн, 46.3  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна.

Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 65.2 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  67.8 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 13.0 функтээр өссөн  байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 33 ба 197 хүн гэмтсэн.

Байгууллага, иргэдэд 2157.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаасгарсан нийт хохирлын  44.8  хувь буюу 966,6  сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 41.3 хувь нь хөнгөн хэрэг , 48.5  хувь нь хүндэвтэр ,  8.5  хувь нь  хүнд гэмт хэрэг,  1.7 хувь нь онц  хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Энэ онд  2962  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.7  хувь буюу 321  хүнээр буурсан байна.

 

ТЭЭВЭР, ХОЛБОО

Аймгийн төвийн нийт нүүрсний татан авалт нь   91.4   мян тн, ачаа эргэлтээр 5487.9  мянган тонн нүүрс татан авчээ. Шуудан холбооны алба 13.6  мянган зорчигч тээвэрлэж 171,2 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.

 

БИЕ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Оны эхний 11 сард энэ салбарт 472.6  сая  төгрөгний орлого орсны 8.3  хувийг үсчний, 2.1 хувийг зурагчны, 2.4  хувийг хог тээврийн, 19.7  хувийг халуун усны, 10.2 хувийг зочид буудлын, 57.3 хувийг зоогийн газрын орлого эзэлж байна


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 08-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000