Хэнтий аймгийн 2020 оны 03 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 16. 06 цаг 30 минут

I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

 Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 536 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78  хүнээр буюу 12.7 хувиар буурсан байна.

             Нийт ажилгүйчүүдийн 28.2  хувь нь дээд,  4.5 хувь  нь тусгай дунд,  13.2 хувь нь мэргэжлийн анхан шатны, 37.1  хувь  нь бүрэн дунд, 12.7  хувь нь бүрэн бус дунд, 3.4  хувь нь бага боловсролтой, 0.9 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

             Нийт ажилгүйчүүдийн 56.9 хувь нь эмэгтэйчүүд, 58.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.9  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

l.2 Нийгмийн даатгал, халамж

Энэ улиралд 5772.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  6050.2 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө 104.8  хувиар  биелэлээ.

   Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 1383.1 сая төгрөг байгаа нь  төсвөөс 130.8 сая төгрөг, ААН байгууллагаас  1252.3  сая төгрөг тус тус байна.

      Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр энэ улиралд  11425 тэтгэвэр авагчдад 11947.1 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Тэтгэмжийн даатгалын сангаас  952  хүнд 617.6  сая төгрөгийн тэтгэмж олголоо. Үүнд: 567 хүнд 95.1 сая төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж,84 хүнд 84.0 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж,301  эхэд 438.6  сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус олгожээ. 16724 хүнд 668.8 сая төгрөг Эмнэлгийн тусламж үйлчилгээ,  3414 хүнд 92.5 сая төгрөгийг эмийн хөнгөлөлт үзүүлсэн  байна.

   Ажилгүйдлийн даатгалын сангаас 72 хүнд 219.1 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

l.4 Эрүүл мэнд

Эүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд 411  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 4.8 хувиар буюу  19 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 4  хүүхэд эндсэн.

           Халдварт өвчнөөр 132 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос  20.0 хувиар буюу 22 хүнээр өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазаар өвчлөгчид 20.5 хувь,  вируст гепатитаар өвчлөгчид 0,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 24.2 хувь ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 40.9  хувийг тус тус  эзэлж байна.

         Энэ улиралд 72 хүн нас барсан нь өнгөрсөн оноос22.6 хувиар буурсан байна. Нийт нас барсан хүний 22.2 хувь нь эмнэлэгт нас барсан байна.    

I.5 Соёл урлаг

Соёл, урлагийн байгууллагууд 150 удаа соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж 18312   хүнд үйлчлэн 6.6 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.

I.2 Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 179 болж, өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар буурсан  байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 22.9  хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 64.2 хувийг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг  үүний  39.1 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  49.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 18.7  функтээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 9 ба 38 хүн гэмтсэн.

Байгууллага, иргэдэд 637.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  27.1  хувь буюу 172.9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 19.0  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 96 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 3.0  хувиар буюу 3 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

 Энэ сард  310  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувь буюу 112 хүнээр буурсан байна.

      Энэ оны эхний 3 сард эрүүгийн хэрэг 71 шийдвэрлэж нийт 74 хүн ял шийтгүүлсэн байна. 29 хүнд хорих ял оногдуулж үүнээс 29 хүнийг хорих ял биечлэн эдлүүлжээ. Ялаас хугацаанаас нь өмнө 19 хүнийг тэнсэн сулласан байна. Иргэний хэрэг 269 шийдвэрлэж 17205.4 мянган төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулжээ.

Зөрчлийн хэрэг 134 хянан шийдвэрлэж 14 хүнд  2305.0 мянган төгрөгний торгууль оногдуулж, 144 хүн баривчлагдсан байна.

I.3 Мөнгө, зээл

Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  97986.9 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна 

Банкны салбарын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 164844.0 сая төгрөгт хүрснээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2297.9 сая төгрөг буюу 1.4 хувийг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2318.3 сая төгрөгт буюу 1.4 хувийг эзэлж байна

Аймгийн хэмжээнд Монголбанкны 1 салбар, арилжааны банкны 3 салбар, 44 тооцооны төв үйл ажиллагаа  явуулж байгаа ба нийт ажиллагсдын тоо 257, нийт зээлдэгчийн тоо 33685

нийт харилцах данс эзэмшигчийн тоо 132329, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 54322, нийт АТМ-ын тоо 32, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 52166 байна

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

I.4 Төсөв, санхүү

2020 оны 03 дугаар сарын байдлаар татварын  орлогод нийт 3755.8 сая төгрөг төвлөрч өмнөх оны мөн үеэс 1098.0 сая төгрөг   буюу 41.3 хувиар өссөн  байна.

     Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 15746.0 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь өмнөх оноос 9.4 хувь буюу 1364.6 сая төгрөгөөр өссөн байна.

I.5 Хэрэглээний үнийн индекс

Ерөнхий индекс 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 8.0 хувь,  Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Хувцас, бөс бараа, гутал 2.7 хувь,  Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 8.4, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.2 хувь, Тээврийн бүлэг 0.6 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 9.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.0 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.3 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 9.5 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 6.3 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.5 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 0.7 хувь, Тээврийн бүлэг 3.3 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 3.5 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь,  Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 1.0 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 6.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 1.7 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 5.2 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 1.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 9.7 хувь, Тээврийн бүлэг 9.9 хувь,  Бусад бараа, үйлчилгээний бүлэг 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна

I.6 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд 1700 -д ажиллагсад ажиллаж байна

Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 17681.8  сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  30454.3 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.

            Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 3833.9 сая төгрөг буюу  21.7  хувь , борлуулалт 2591.9 сая төгрөг буюу  8.5 хувиар  тус тус   өссөн байна

Энэ сард 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1300

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 8500
Элсэн чихэр, кг 1950
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 62000
Бензин, А-80 1500
Бензин, А-92 1550
Дизель түлш 2270
Боодолтой өвс, 25 кг 0