Хэнтий аймгийн 2020 оны 02 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 18. 09 цаг 18 минут

I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

             Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 581  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 199 хүнээр буюу 25.5  хувиар өссөн байна.

             Нийт ажилгүйчүүдийн 25.6 хувь нь дээд,  4.5  хувь  нь тусгай дунд,  12.2 хувь нь мэргэжлийн анхан шатны, 41.8  хувь  нь бүрэн дунд, 12.1 хувь нь бүрэн бус дунд, 2.9 хувь нь бага боловсролтой, 0.9  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

             Нийт ажилгүйчүүдийн 59.0  хувь нь эмэгтэйчүүд, 59.2  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.1  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

I.2 Гэмт хэрэг, шүүх

         Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 167 болж, өмнөх оны мөн үеэс 19.3  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 20.4  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 70.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд үүний  39.8  хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  25.0  хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 0.4  функтээр буурсан байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 5 ба 29 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 853.8  сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  3.0  хувь буюу 25.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 14.4   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 56 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 43.5  хувиар буюу 43 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

        Энэ сард  205  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувь буюу 74  хүнээр буурчээ.  Үүнээс 9  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 60.0 хувь буюу 6 хүнээр  буурсан  байна.

  I.3 Мөнгө, зээл

     Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж 99410.6  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

Зээлийн өрийн үлдэгдэл 164621.1  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2356.0 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.4 хувийг эзэлж байна.

 Аймгийн хэмжээнд Монголбанкны 1 салбар, арилжааны банкны 3 салбар, 44 тооцооны төв үйл ажиллагаа  явуулж байгаа ба нийт ажиллагсдын тоо 253, нийт зээлдэгчийн тоо 32989, нийт харилцах данс эзэмшигчийн тоо 131964, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 54121, нийт АТМ-ын тоо 32, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 49493 байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

I.4 Төсөв, санхүү

      2020 оны 02 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 2142.2 сая төгрөг төвлөрөхөөс 2408.8 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө  266.6 сая төгрөг  буюу  12.4 хувиар  биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 138.1 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөнөөс 21.5 хувь буюу 167.7 сая төгрөг төвлөрсөн байна.

      Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 10291.5 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 6708.9 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

I.5 Хэрэглээний үнийн индекс

Ерөнхий индекс 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.7 хувь,  Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Хувцас, бөс бараа, гутал 1.1 хувь,  Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 8.4, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.6 хувь, Тээврийн бүлэг 0.7 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 9.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 7.7 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.3 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 8.7 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 7.8 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 5.2 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Тээврийн бүлэг 3.8 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.9 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь,  Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 0.3 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.2 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 0.6 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 8,3  хувь,  Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.6 АЖ ҮЙЛДВЭР

             Аж үйлдвэрийн салбарт 40 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1700 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 14263.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  23466.9 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2666.1 сая төгрөг буюу  22.9 хувиар , борлуулалт 4754.9 сая төгрөг буюу 25.4 хувиар  тус тус өссөн байна. Энэ нь Бор-Өндөрийн УБҮ-н жонш олборлолтын мэдээлэлийг  аймагт авдаг болсонтой холбоотой.

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗНЭ ҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 04-р сарын 02-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1600

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 90000
Бензин, А-80 1800
Бензин, А-92 1850
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 0