Хэнтий аймгийн 2020 оны 01 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 14. 07 цаг 58 минут

I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн  

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 502 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 266  хүнээр буюу 36.6 хувиар буурсан  байна.

Нийт ажилгүйчүүдийн 57.0 хувь нь эмэгтэйчүүд, 61.0 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.0  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийт ажилгүйчүүдийн 26.3  хувь нь дээд,  3.4   хувь  нь тусгай дунд,  7.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 46.6  хувь  нь бүрэн дунд, 11.3 хувь нь бүрэн бус дунд, 4.0 хувь нь бага боловсролтой, 1.0 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

 

I.2 Гэмт хэрэг, шүүх           

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 80 болж, өмнөх оны мөн үеэс 2.6  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.8  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 55.0 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 38.6  хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  20.3 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 12.1 функтээр өссөн байна.

 Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 13 ба 17 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 370.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  2.3  хувь буюу 8.5 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 18.8   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 20 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 61.5  хувиар буюу 32  хүнээр буурсан  үзүүлэлттэй гарчээ.

 Энэ сард  104  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 74.3 хувь буюу 36  хүнээр буурчээ.  Үүнээс 5  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй  ижил  байна.

I.3 Мөнгө, зээл

Банкны салбарын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 184988.6 сая төгрөгт хүрснээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2802.6 сая төгрөг буюу 1.5 хувийг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2296.0 сая төгрөгт буюу 1.2 хувийг эзэлж байна 

Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж, нийт хадгаламжийн үлдэгдэл 96309.0  сая төгрөгт  хүрсэн байна.

   Аймгийн хэмжээнд Монголбанкны 1 салбар, арилжааны банкны 3 салбар, 44 тооцооны төв үйл ажиллагаа  явуулж байгаа ба нийт ажиллагсдын тоо 254, нийт зээлдэгчийн тоо 33862, нийт харилцах данс эзэмшигчийн тоо 134829, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 56105, нийт АТМ-ын тоо 32, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 43656 байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

I.4 Төсөв, санхүү

2020 оны 01 дүгээр сарын байдлаар төсвийн орлогод нийт 4184.2 сая төгрөг төвлөрөхөөс 4345.1 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 144.9 сая төгрөг  буюу 14.2 хувиар  биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 68.0 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 23.4 хувиар буюу  83.9 сая төгрөгөөр давуулан төвлөрүүлсэн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 4942.3 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 3903.8 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

 

I.5 Хэрэглээний үнийн индекс

Ерөнхий индекс 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.5 хувь,  Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Хувцас, бөс бараа, гутал 0.4 хувь,  Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.1, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.4 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 9.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 8.1 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.5 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 8.0 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 9.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 5.1 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.5 хувь, Тээврийн бүлэг 3.8 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь,  Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 0.6 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.5 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 0.4 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.1  хувь,  Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.4 хувь, Тээврийн бүлэг 0.7 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 9.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.6 АЖ ҮЙЛДВЭР               

Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1900 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 7111.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  11479.6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 1409.8 сая төгрөг буюу  24.7 хувь , борлуулалт 925.2 сая төгрөг буюу 8.8 хувиар  тус тус   өссөн байна.

 Энэ сард 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.

 

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 02-р сарын 27-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1600

Хонины мах, кг

9000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1800
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 0