Хэнтий аймгийн 2019 оны 11 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 09 цаг 16 минут

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 626 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68 хүнээр буюу 18.2 хувиар буурсан байна.

             Нийт ажилгүйчүүдийн 36.4  хувь нь дээд,  4.2  хувь  нь тусгай дунд,  7.3 хувь нь мэргэжлийн анхан шатны, 38.0 хувь  нь бүрэн дунд, 9.3 хувь нь бүрэн бус дунд, 3.5  хувь нь бага боловсролтой, 1.3  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

             Нийт  ажилгүйчүүдийн 59.6  хувь нь эмэгтэйчүүд, 64.5 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт  бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.6 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

         Цагдаагийн  газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 799 болж, өмнөх оны мөн үеэс 38.0  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 21.8  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 66.5 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн  өмчийн  хулгайн гэмт хэргийн 51.2  хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  54.6 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 6.7  функтээр өссөн байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 22 ба 177 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 2224.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  40.3  хувь буюу 896.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 18.6   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 593 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар буюу 28 хүнээр өссөн  үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  1372  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 32.2 хувь буюу 652  хүнээр буурчээ..  Үүнээс 72  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 54.7 хувь буюу 87 хүнээр  буурсан  байна.

Аймгийн хэмжээнд Монголбанкны 1 салбар, арилжааны банкны 4 салбар, 44 тооцооны төв үйл ажиллагаа  явуулж байгаа ба нийт ажиллагсдын тоо 259, нийт зээлдэгчийн тоо 33327, нийт харилцах данс эзэмшигчийн тоо 132060, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 55527, нийт АТМ-ын тоо 32, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 57057 байна.

        Банкууд нь  хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  91701.1 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

 

        Банкны салбарын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 184231.8 сая төгрөгт хүрснээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2471.1 сая төгрөг буюу 1.3 хувийг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2262.7 сая төгрөгт буюу 1.2 хувийг эзэлж байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

2019 оны 11 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 9798.7 сая төгрөг төвлөрөхөөс 11922.3 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 2123.6 сая төгрөг  буюу 21.7  хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 753.3 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 59.5 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 1201.5 сая төгрөг төвлөрсөн байна.

        Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 55139.5 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 7349.7 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Ерөнхий индекс 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.0 хувь,  Хувцас, бөс бараа, гутал 1.0 хувь,  Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.9  хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.7 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.8 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 6.3 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 9.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.9 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.8 хувь, Тээврийн бүлэг 9.5 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь,  Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.3 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 6.3 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 8.1  хувь,  Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.1 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.8 хувь, Тээврийн бүлэг 9.9 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна

                Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1700 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 68192.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  98231.1 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

  Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 20277.6 сая төгрөг буюу  42.3  хувь , борлуулалт 45386.8 сая төгрөг буюу 85.9 хувиар  тус тус   өссөн  байна.

Энэ онд 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 29-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 14000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1480
Дизель түлш 2100

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.