Хэнтий аймгийн 2019 оны 10 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 20. 04 цаг 49 минут

I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 533 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 98 хүнээр буюу 16.0 хувиар буурсан байна

          Нийт ажилгүйчүүдийн 40.1  хувь нь дээд,  3.8   хувь  нь тусгай дунд,  7.9 хувь нь мэргэжлийн анхан шатны, 36.8  хувь  нь бүрэн дунд, 7.5  хувь нь бүрэн бус дунд, 2.4  хувь нь бага боловсролтой, 1.45 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

         Нийт ажилгүйчүүдийн 62.1 хувь нь эмэгтэйчүүд,65.5 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.6  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

I.2 Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн  газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 708 болж, өмнөх оны мөн үеэс 37.2  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 22.7  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 64.0 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн  өмчийн  хулгайн гэмт хэргийн 47.8 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  50.8 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 6.5  функтээр өссөн байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 24 ба 164 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1896.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  40.6  хувь буюу 769.8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 20.6   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 540 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлттэй гарчээ.

        Энэ сард  1280  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.0 хувь буюу 524  хүнээр буурчээ  Үүнээс 70  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 48.5 хувь буюу 66 хүнээр  буурсан байна.

 I.3 Мөнгө, зээл

Аймгийн хэмжээнд Монголбанкны 1 салбар, арилжааны банкны 4 салбар, 44 тооцооны төв үйл ажиллагаа  явуулж байгаа ба нийт ажиллагсдын тоо 258, нийт зээлдэгчийн тоо 33126, нийт харилцах данс эзэмшигчийн тоо 137660, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 55318, нийт АТМ-ын тоо 32, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 46866 байна.

Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  91023.9 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

Банкны салбарын хэмжээнд нийт зээлийн өрийн үлдэгдэл 186664.8 сая төгрөгт хүрснээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2106.9 сая төгрөг буюу 1.1хувийг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2260.0 сая төгрөгт буюу 1.2 хувийг эзэлж байна.

Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.


I.4 Төсөв, санхүү

2019 оны 10 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 8746.5 сая төгрөг төвлөрөхөөс 10862.6 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг2116.1 сая төгрөг  буюу 24.2 хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 649.6 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 70.7 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 1108.6 сая төгрөг төвлөрсөн байна.

       Орон  нутгийн төсвийн  байгууллага нийт 52239.2 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 7546.9 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

 I.5 Хэрэглээний үнийн индекс

Ерөнхий индекс хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 8.9 хувь,  Хувцас, бөс бараа, гутал 1.3 хувь,  Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 2.6 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ 3.5 хувь, Бусад бараа, үйлчилгээ 0.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.4 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 6.1 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 1.7 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 5.3 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 8.0 хувь, Тээврийн бүлэг 1.8 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь,  Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 7.6 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 8.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 5.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.2 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 5.2 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 7.1  хувь,  Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.1 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.8 хувь, Тээврийн бүлэг 9.9 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.8 хувь, Боловсролын үйлчилгээ 1.5 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.6 АЖ ҮЙЛДВЭР

   Аж үйлдвэрийн салбарт 50 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1700 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 61696.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  91819.2  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 18014.6 сая төгрөг буюу  41.2  хувь , борлуулалт 42705.1 сая төгрөг буюу 87.0 хувиар  тус тус  өссөн байна.

             Энэ сард үйлдвэрлэлийн салбарт  17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 12-р сарын 04-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

8500

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500