Хэнтий аймгийн 2019 оны 09 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 16. 09 цаг 36 минут

l.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

             Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 450 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 201 хүнээр буюу 69.1  хувиар буурсан байна. 

Нийт ажилгүйчүүдийн 33.3  хувь нь дээд, 4.5   хувь  нь тусгай дунд,  9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 37.3  хувь  нь бүрэн дунд, 10.4  хувь нь бүрэн бус дунд,  3.2  хувь нь бага боловсролтой, 1.9  хувь нь боловсролгүй хүмүүс байна.            

 Нийт ажилгүйчүүдийн 57.8  хувь нь эмэгтэйчүүд, 58.8  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.2  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.                      

        l.2 Нийгмийн даатгал, халамж

  Энэ улиралд 13434.9 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  16386.5 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө  122.0  хувиар  биеллээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлагын эцсийн үлдэгдэл  1264.2 сая төгрөг байгаа нь  төсвөөс 277.8 сая төгрөг,  ААН байгууллагаас 986.4  сая төгрөг тус тус байна.  

Нийгмийн  халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  47355  хүнд  9061,8  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 26,0  хувийг тэтгэвэрт, 19,0 хувийг тэтгэмж,  19,0  хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна.                                                      

  l.4 Эрүүл мэнд

Эрүүл  мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд  1185  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос  7.3  хувиар буюу 86  хүүхдээр өссөн  байна.  Нэг хүртэлх насандаа 23  хүүхэд эндсэн .  Халдварт  өвчнөөр 337  хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 54.3 хувиар буюу 183 хүнээр буурсан  байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 11.3%,  вируст гепатитаар өвчлөгчид 2.1%,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 29.7% ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 30.6% хувийг тус тус  эзэлж байна.            Энэ улиралд 278 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 1.1  хувиар өссөн  байна.  Нийт нас барсан хүний 25.9  хувь нь эмнэлэгт нас барсан байна. Эхний  9 сарын байдлаар   хорт хавдраар  71 хүн, осол гэмтлээр 36 хүн нас барсан байна,     

l.5 Гэмт хэрэг, шүүх

         Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 623 болж, өмнөх оны мөн үеэс 34.0 хувиар өссөн  байна. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.3 хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 62.0 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 47.9 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  48.4 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 5.9  функтээр өссөн байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 24 ба 148 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1639.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  44.0 хувь буюу 721.5 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 17.8  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 487жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буюу 9 хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.  Энэ  сард  1196  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.6 хувь буюу 433  хүнээр буурчээ.  Үүнээс 65 эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46.3 хувь буюу 56 хүнээр  буурсан байна.            

   l.6 Мөнгө, зээл

      Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 40316.4 сая төгрөгийн орлогын, 40020.3 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 1955.5 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 528.1 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна  Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  91087.2 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 188060.1 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2058.0 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.           

Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.       

7 Төсөв, санхүү

  2019 оны 09 дүгээр сарын байдлаар төсвийн орлогод нийт 7524.0 сая төгрөг төвлөрөхөөс 9552.8  сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 2028.8 сая төгрөг  буюу 27.0  хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 549.0 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 78.3 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 978.8 сая төгрөг төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 45436.8 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 9046.7 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.    

l.8 Хэрэглээний үнийн индекс

Хэргэлээний  үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 09 дугаар сард  өмнөх оны мөн үеийнхээс 9.0 хувь, өмнөх оны эцсээс 5.9 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 5.6 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 4.1 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 5.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 6.2 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 9.8 хувь, Тээврийн бүлэг 4.6 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 1.9 хувь,  Боловсролын үйлчилгээний бүлэг 1.5 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 5,8 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 5.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.4 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 3.9 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 4.4 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.1 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.7 хувь, Тээврийн бүлэг 9.9 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 1.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

                                                                       

 

                                                                        

         

                                               

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500