Хэнтий аймгийн 2019 оны 07 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 15. 08 цаг 32 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

   Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 541 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69 хүнээр буюу 11.3 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн  24.4  хувь нь дээд, 3.3  хувь  нь тусгай дунд,  11.5 хувь нь мэргэжлийн анхан шатны, 41.6 хувь  нь бүрэн дунд, 12.0  хувь нь бүрэн бус дунд, 4.6  хувь нь бага боловсролтой, 2.6  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 60.7 хувь нь эмэгтэйчүүд, 51.1 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.0 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийт ажилгүйчүүдийн 58.0 хувь нь эмэгтэйчүүд, 52.9 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 5.4  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

     Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 468 болж, өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.5 хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 62.4 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн  өмчийн  хулгайн гэмт хэргийн 52.7 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  46.1 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 0.1  функтээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 24 ба 115 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1243.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  41.6 хувь буюу 517.1 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 15.6 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 409 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар буюу 54 хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

   Энэ сард  1054  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.8 хувь буюу 260  хүнээр буурсан  байна.

  Мөнгө, зээл

       Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 42733.1 сая төгрөгийн орлогын, 43257.4 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 98.8 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 2389.7 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1472.2 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

        Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  90880.2 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн  өрийн үлдэгдэл 186310.5 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1847.9 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү

2019 оны 07 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 6045.1 сая төгрөг төвлөрөхөөс7157.3 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1112.2 сая төгрөг  буюу 18.4 хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 481.8 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 61.1 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 776.2 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 33823.9 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 8071.9  сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.                

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний  үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 07 дугаар сард  өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувиар өссөн байна.

 АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1700 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 438035 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  67956.0  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. Үүнд: Жонш, төмрийн хүдрийн борлуулалт өмнөх жилээсээ өндөр үзүүлэлттэй байна.

  Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 36511.1 сая төгрөг буюу  500.7 хувь , борлуулалт 33576.0  сая төгрөг буюу 97.7 хувиар  тус тус   өссөн  байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

                            

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500