Хэнтий аймгийн 2019 оны 06 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 17. 10 цаг 12 минут

 Бүртгэлтэй ажилгүй иргэн

  Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 675 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158 хүнээр буюу 19.0  хувиар  буурсан байна.

             Нийт ажилгүйчүүдийн 23.9  хувь нь дээд, 3.4 хувь  нь тусгай дунд,  12.9 хувь нь мэргэжлийн анхан шатны, 39.7  хувь  нь бүрэн дунд, 12.0  хувь нь бүрэн бус дунд, 5.6  хувь нь бага боловсролтой, 2.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 60.7 хувь нь эмэгтэйчүүд, 51.1 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.0 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгал, халамж

Энэ  улиралд 7400.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  9498.1  сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө  128.4 хувиар  биелжээ.

 Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 972.3 сая төгрөг байгаа нь  төсвөөс 86.3 сая төгрөг,  ААН байгууллагаас 886.0  сая төгрөг тус тус байна.

             Тэтгэмжийн даатгалын сангаас  2145 хүнд 985.0 сая төгрөгийн тэтгэмжийг олгосоноос ХЧТА- 1326 хүнд 151.1 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 188  хүнд 188.0 сая төгрөг, жирэмсний тэтгэмжийг 631 хүнд 645.9 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.Ажилгүйдлийн даатгалын сангаас 219  хүнд 295.0 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.  Эрүүл мэндийн даатгалын сангаас 71118 хүнд 2714.5 сая төгрөгийг зарцуулсан байна. Үүнд эмийн үнийн хөнгөлөлтөд 16313 хүнд 341.3 сая төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд 41260 хүнд 1803.4 сая төгрөгийн  хөнгөлөлт тус тус үзүүлсэн байна.

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  32973 хүнд  6016069.0  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 25.2  хувийг тэтгэвэрт, 18.6 хувийг тэтгэмж,  3.6 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна.

   Соёл урлаг

Соёл , урлагийн байгууллагууд 97.1 мянган хүнд үйлчлэн  34.4 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.

 Эрүүл мэнд

      Эрүүл  мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд  808  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос  12.4  хувиар буюу 89 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 16  хүүхэд эндсэн .

           Халдварт өвчнөөр 252  хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 57.8 хувиар буюу 184 хүнээр буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 11.1 ,  вируст гепатитаар өвчлөгчид 1.6,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 21.0 ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 23.8 хувийг тус тус  эзэлж байна.

           Энэ улиралд 181 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 8.2 хувиар буурсан байна.  Нийт нас барсан хүний 26.5 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Эхний 6 сарын байдлаар   хорт хавдраар  46  хүн, осол гэмтлийн улмаас 23 хүн  нас барсан байна,             

Гэмт хэрэг, шүүх

 Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 402 болж, өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 22.6  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 64.4 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Үүний 52.1 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  51.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 1.6 функтээр өссөн байна. Гэмт  хэргийн улмаас нас барсан хүн 6 ба 91 хүн гэмтсэн.  Байгууллага, иргэдэд 1104.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  44.3 хувь буюу 489.5 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 17.2  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 350 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар буюу 61 хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

        Энэ сард  966  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.0 хувь буюу 157  хүнээр буурсан  байна.

Эхний хагас жилд  эрүүгийн хэрэг 188 шийдвэрлэж нийт 172 хүн ял шийтгүүлсэн байна. 75870.0 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.  Ялаас хугацаанаас нь өмнө 46 хүнийг тэнсэн сулласан байна.  Иргэний хэрэг 455 шийвэрлэж 85643.7 мян төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамж гаргуулжээ. Захиргааны  хэрэг 8 шийдвэрлэж 491.7 мян төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан байна.

Мөнгө, зээл

        Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 40711.2 сая төгрөгийн орлогын, 42683.7 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 95.4 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 2095.2 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1408.1 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

       Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  90198.6 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

       Зээлийн  өрийн үлдэгдэл 187774.9 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1909.8 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.0 хувийг эзэлж байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

 Төсөв, санхүү

 2019 оны 06 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 5117.7 сая төгрөг төвлөрөхөөс 6078.2 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 960.6 сая төгрөг  буюу 18.8 хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 413.4 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 67.2 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 691.4 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 29874.0 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 8383.9 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна

 Хэрэглээний үнийн индекс

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 9.9 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 7.8 хувь,  Хувцас, бөс бараа, гутал 0.8 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.7 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 0.2 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Тээврийн бүлэг 0.6 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Бусад бараа үйлчилгээний бүлэг 2.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 4.8 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 4.6 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 8.8 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 8.4 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 8.4 хувь, Тээврийн бүлэг 8.5 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 5.8 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 7.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.4 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 2.5 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 2.2 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 2.5 хувь,  Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 2.9 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.3 хувь, Тээврийн бүлэг 0.3 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 1.4 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 2.2 хувь Бусад бараа, үйлчилгээний бүлэг 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ    

Аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар 13.1 мянган га-д үр тариа, 243.0 га-д төмс, 160.6 га-д хүнсний ногоо тариалаад байна.          

АЖ ҮЙЛДВЭР

Аж  үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1600 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр  38900.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  60264.7  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 11928.4 сая төгрөг буюу 44.2  хувь , борлуулалт 2986.1  сая төгрөг буюу 98.2 хувиар  тус тус   өссөн байна.

 

             Энэ сард үйлдвэрлэлийн салбарт  16 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 12-р сарын 04-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

8500

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500