ХЭНТИЙ АЙМГИЙН ХУДАЛДАА, БАРИЛГЫН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА-2018 ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2019 он 07 сар 04. 02 цаг 37 минут

Аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77664 хүн ам, 25172 өрх бүртгэгдсэн. Мөн Хэнтий аймагт регистрийн санд бүртгэлтэй 1377 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа 1017 аж ахуйн нэгж байгууллага байна. БНХАУ-ын Манжуур, Хөлөнбуйр, Алтан-Эмээл, Амгаланбаатар хотуудтай, ОХУ-ын Чита, Агийн буриад, Турк, Кувейт улстай найрамдал хамтын ажиллагаатай ажилладаг, монголыг арилжааны банкны Хаан, Хас, Капитал,Төрийн банкны салбартай, худалдааны 400 гаран цэг үйл ажиллагаа эрхэлдэг.

Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар 400 гаруй худалдаа үйлчилгээний ААН үйл ажиллагаа явуулдаг үүнээс нь хүнсний худалдаа эрхэлдэг 251,  шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 49, эмийн худалдаа эрхэлдэг 31, өргөн хэрэглээний барааны худалдаа эрхэлдэг 91 ААН байна.

        Хэнтий аймгийн бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт 2018 онд 113313.4 сая төгрөг болж 2017 оныхоос 68748.2 сая төгр   2018 онд Хэнтий аймгийн худалдааны байгууллагууд нийт 113313.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь 2013 оныхоос 101188.2 сая төгрөг буюу 834.5 хувиар, 2014 оныхоос 97811.8 сая төгрөг буюу 630.9 хувиар, 2015 оныхоос 97149.4 сая төгрөг буюу 601.0 хувиар, 2016 оныхоос 62032.5 сая төгрөг буюу 120.9 хувиар  тус тус өссөн.байна.өг буюу 154.2 хувиар өсчээ.

2018 онд Хэнтий аймгийн барилгын салбарын статистикийн мэдээнд хамрагдсан барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд 14086.1 сая төгрөгийн өртөг бүхий 21 барилга байгууламжийг барьж гүйцэтгэсэн байна. 2018 оны барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг өнгөрсөн онтой харьцуулахад 25.6 хувиар буюу 4846.2 сая төгрөгөөр буурсан байна.     

 Хэнтий аймгийн хэмжээнд  2018 онд  нийт 14086.1 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэсэн нь 2014 оныхоос 27009.3 сая төгрөг буюу 65.7 хувиар, буурсан, 2015 оныхоос 23636,7 сая төгрөг буюу 62.7 хувиар, 2016 оныхоос 6901.0 сая төгрөг буюу 32.9 хувиар, 2017 оныхоос 4846.2 сая төгрөг буюу 25.6 хувиар  тус тус буурсан.байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500