Хэнтий аймгийн 2019 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 13. 03 цаг 44 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

             Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 706 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 249 хүнээр буюу 26.1 хувиар буурсан байна.

             Нийт ажилгүйчүүдийн 17.8  хувь нь дээд,  5.4   хувь  нь тусгай дунд,  13.3 хувь нь мэргэжлийн анхан шатны, 39.2  хувь  нь бүрэн дунд, 13.5 хувь нь бүрэн бус дунд, 6.2 хувь нь бага боловсролтой, 4.5  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт  ажилгүйчүүдийн 56.5 хувь нь эмэгтэйчүүд, 48.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.0  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн  даатгал

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр энэ сард  10965 тэтгэвэр авагчдад 17381.6 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас  1791 хүнд 817.4  сая төгрөгийн тэтгэмж олголоо. Үүнд: 1111 хүнд 126.9 сая төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж, 136  хүнд 136.0 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж, 544  эхэд  554.6  сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус олгожээ. 40450  хүнд 1660.0 сая төгрөг Эмнэлгийн тусламж үйлчилгээ,  4762 хүнд 279.0 сая төгрөгийг эмийн хөнгөлөлт үзүүлсэн  байна.   Ажилгүйдлийн даатгалын сангаас 185 хүнд 262.4 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна. Энэ сард  8656.8  сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  11665.6 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө 134.8 хувиар  биелэлээ.    Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 979.7 сая төгрөг байгаа нь  төсвөөс 98.8 сая төгрөг, ААН байгууллагаас  880.9  сая төгрөг тус тус байна.

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 355 болж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 21.1 хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 62.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Үүний 49.3 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  46.4 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 1.6  функтээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 13 ба 70  хүн гэмтсэн.Байгууллага, иргэдэд 877.4 сая төгрөгийн хохирол учирсан байна.Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  44.1 хувь буюу 386.9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 14.9  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 287 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар буюу 41  хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

             Энэ сард  628  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувь буюу 96 хүнээр буурсан байна.

  Мөнгө, зээл

                Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 46689.6 сая төгрөгийн орлогын, 46785.6 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, Монголбанк нь арилжааны банкуудад 1943.4 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1156.1  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

        Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  90183.2  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн өрийн үлдэгдэл 185697.9  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1957.7 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.

        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.3-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.4 -7.2 хувийн хүү олгож байна.

 Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав

Төсөв, санхүү

        2019 оны 05 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 4149.4 сая төгрөг төвлөрөхөөс 4853.1 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө  703.7 сая төгрөг  буюу  17 хувиар  биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 340.1 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 56.3 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 531.8 сая төгрөг төвлөрсөн байна.

        Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 23869.9 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 8484.2 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 05 дугаар сард  өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 4.9 хувиар өссөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарт 40 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1600 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 31631.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 52453.1  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 9071.0 сая төгрөг буюу 40.2  хувиар, борлуулалт 26257.1сая төгрөг буюу 100.2 хувиар тус тус өссөн байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 10-р сарын 09-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10500

Үхрийн мах, кг 12500
Ямааны ястай мах, кг 9500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1000
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000