Хүүхдийн баярыг бусад оронд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Нийтэлсэн: 2019 он 05 сар 27. 08 цаг 54 минут

Хүүхдийн баярыг бусад оронд хэрхэн тэмдэглэдэг вэ?
 
АВСТРАЛИД Хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Үүний өмнөх 7 хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг байна. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ.
 
ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг байна.
 
Мөн ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. Харин Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна.
 
ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдрийг охидын өдөр гэх бөгөөд энэ өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг гэнэ. Тэгвэл 5-р сарын 5-нд болоххөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг юм байна.
 
МОНГОЛ УЛСАД Хүүхдийн баярыг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” гэсэн нэрийн дор манай орон 66 дахь жилдээ энэхүү баярыг тэмдэглэх гэж байна. 1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр манай хүүхэд багачууд төв талбайдаа цуглан урлаг, соёлын олон арга хэмжээнд оролцож баярлан өнгөрүүлдэг уламжлалтай.
 
МЕКСИК УЛСАД Хүүхдийн баярыг 1925 оноос эхлэн 4-р сарын 30-нд тэмдэглэдэг ба "El Día Del Niño" хэмээн нэрлэдэг байна. Энэ өдөр багш нар нь сурагчиддаа зориулсан тоглоом, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг ба хүүхдүүд өөрсдийн дуртай хоолоо анги дээрээ авчран бусадтайгаа хуваалцаж иддэг.
 
Энэ мэтчилэн улс орон бүр өөрсдийн онцлогоосоо шалтгаалаад төрөл бүрийн нэр, уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Гэвч бүгд 6-р сарын 1-ний өдөр тэмдэглэдэггүй ажээ.

Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 06-р сарын 06-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11500

Үхрийн мах, кг 13500
Ямааны ястай мах, кг 10500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 65000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1920
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000