Хэнтий аймгийн 2019 оны 03 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 04 сар 16. 08 цаг 38 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

             Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 614 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43  хүнээр буюу 12.0 хувиар буурсан байна.

 Нийт ажилгүйчүүдийн 29.2  хувь нь дээд,  6.5 хувь  нь тусгай дунд,  13.8 хувь нь мэргэжлийн анхан шатны, 34.7  хувь  нь бүрэн дунд, 12.9  хувь нь бүрэн бус дунд, 2.4  хувь нь бага боловсролтой, 1.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

             Нийт ажилгүйчүүдийн 61.1 хувь нь эмэгтэйчүүд, 45.8 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.6  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгал, халамж

        Нийгмийн  даатгалын байгууллагын мэдээгээр энэ улиралд  10530 тэтгэвэр авагчдад 11007.0 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас  1927  хүнд 446.8  сая төгрөгийн тэтгэмж олголоо. Үүнд: 1200 хүнд 61.6 сая төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж, 91 хүнд 91.0 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж, 636  эхэд 294.3  сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж тус тус олгожээ. 21642 хүнд 895796.7 сая төгрөг Эмнэлгийн тусламж үйлчилгээ,  4762 хүнд 104,8 сая төгрөгийг эмийн хөнгөлөлт үзүүлсэн  байна.

   Ажилгүйдлийн  даатгалын сангаас 118 хүнд 137.3 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

        Энэ улиралд 4163.3 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  5446.4 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө 130.8  хувиар  биелэлээ.

        Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 1333.8 сая төгрөг байгаа нь  төсвөөс 114.5 сая төгрөг, ААН байгууллагаас  1219.3  сая төгрөг тус тус байна.

         

Нийгмийн  халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  34277 хүнд 3901.3  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 18.9 хувийг тэтгэвэрт, 13.7 хувийг тэтгэмж, 2.0 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. 

  Соёл урлаг

        Соёл, урлагийн байгууллагууд 306 удаа соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж 32687   хүнд үйлчлэн 14.9 сая төгрөгийн орлоготой ажилласан

Эрүүл мэнд

           Эрүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд 392  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 13.3 хувиар буюу  46 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 6  хүүхэд эндсэн.

           Халдварт өвчнөөр 110 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос  10.0 хувиар буюу 10 хүнээр өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 20.0 хувь,  вируст гепатитаар өвчлөгчид 0,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 30.9 хувь ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 20.9  хувийг тус тус  эзэлж байна.

         Энэ улиралд 93 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 9.4 хувиар өссөн байна. Нийт нас барсан хүний 21.5 хувь нь эмнэлэгт нас барсан байна.    

Гэмт хэрэг, шүүх

        Цагдаагийн  газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 210 болж, өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26.7  хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 44.3 хувийг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг  үүний  43.0 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  31.0 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.4  функтээр буурсан байна. Гэмт  хэргийн улмаас нас барсан хүн6 ба 49 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 562.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  45.0  хувь буюу 252.9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 13.8  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 168 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 23.5  хувиар буюу 32 хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

             Энэ сард  422  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувь буюу 57 хүнээр бурсан байна.

Мөнгө, зээл

 

        Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 57382.4 сая төгрөгийн орлогын, 83494.9 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 68.7 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 17659.0 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 5425.0 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

       Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж,87002.0 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн  өрийн үлдэгдэл 181666.1 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1918.3 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.

        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4 -7.2 хувийн хүү олгож байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү

 

        2019 оны 03 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 2478.3 сая төгрөг төвлөрөхөөс 2933.6 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1350.3 сая төгрөг  буюу 18.4 хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 208.4 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 6.7 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 222.4 сая төгрөг төвлөрсөн байна.

        Орон  нутгийн төсвийн  байгууллага нийт 14381.5 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 5095.7 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

 

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 03 дугаар сард  өмнөх оны мөн үеийнхээс 7.5 хувь, өмнөх оны эцсээс 1.8 хувиар өссөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

             Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд 1700 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 17681.8  сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  30454.3 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 4596.1 сая төгрөг буюу  35.1  хувь , борлуулалт 13495.3 сая төгрөг буюу  79.6 хувиар  тус тус   өссөн байна.

Энэ сард 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 08-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000