Хэнтий аймгийн 2019 оны 02 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 15. 11 цаг 41 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

             Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 780  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 85 хүнээр буюу 12.2  хувиар өссөн байна.

             Нийт ажилгүйчүүдийн 27.6 хувь нь дээд,  5.0  хувь  нь тусгай дунд,  13.8 хувь нь мэргэжлийн анхан шатны, 36.4  хувь  нь бүрэн дунд, 11.4 хувь нь бүрэн бус дунд, 3.7 хувь нь бага боловсролтой, 2.1  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

            Нийт ажилгүйчүүдийн  57.7  хувь нь эмэгтэйчүүд, 46.7  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Гэмт хэрэг, шүүх  

      Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 140 болж, өмнөх оны мөн үеэс 30.85  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26.4  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 60.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд үүний  40.0  хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  25.4  хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.2  функтээр буурсан байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 8 ба 33 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 254.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  13.6  хувь буюу 34.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 14.3   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 99 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 8.8  хувиар буюу 8 хүнээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

        Энэ сард  279  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 20.1 хувь буюу 70  хүнээр өсчээ.  Үүнээс 15  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувь буюу 3 хүнээр  буурсан  байна.

Мөнгө, зээл

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 56310.8 сая төгрөгийн орлогын, 59167.8 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж,орлогоороо зарлагаа 95.2 хувь хангасан ба  Монголбанк нь арилжааны банкуудад 976.2 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 3471.3 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

        Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж 78952.2  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн өрийн үлдэгдэл 187137.8  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1963.5 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4 -7.2 хувийн хүү олгож байна.

Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү

       2019 оны 02 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 1589.6 сая төгрөг төвлөрөхөөс 1774.0 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө  119.7 сая төгрөг  буюу  11.6 хувиар  биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 137.2 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөнөөс 79.6 хувь буюу 109.1 сая төгрөг төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 9123.4 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 4117.1 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 4.0 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 6.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 6.2 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 5.7 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 6.6 хувь, Тээврийн бүлэг 5.3 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 2.7 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 3.2 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 3.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 0.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 4.3 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.3 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 0.4 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 0.3 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 1.0 хувь, Тээврийн бүлэг 7.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна

АЖ ҮЙЛДВЭР

Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 4042.7 сая төгрөг буюу  53.5

хувиар , борлуулалт 8211.8 сая төгрөг буюу 78.2 хувиар  тус тус өссөн байна. Энэ нь Бор-Өндөрийн УБҮ-н жонш олборлолтын мэдээлэлийг  аймагт авдаг болсонтой холбоотой.

            Аж  үйлдвэрийн салбарт 40 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1700 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 11597.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  18712.0 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

Тээвэр, холбоо

2019 оны 02 дугаар сарын байдлаар орон нутгийн тээврээр 699 иргэн, хот хоорондын тээврээр  4703 иргэн зорчсон байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад орон нутгийн тээврээр зорчигчид  83,8 хувь, авто тээврээр зорчигчид 109,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ
 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500