Хэнтий аймгийн 2018 оны 12 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 24. 11 цаг 03 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 751 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хүнээр буюу 5.4 хувиар буурсан байна.

 Нийт ажилгүйчүүдийн 24.0   хувь нь дээд, 4.4  хувь  нь тусгай дунд,  10.7 хувь нь мэргэжлийн анхан шатны, 40.6  хувь  нь бүрэн дунд, 13.8  хувь нь бүрэн бус дунд, 4.1 хувь нь бага боловсролтой, 2.4  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

           

 Нийт ажилгүйчүүдийн 56.7 хувь нь эмэгтэйчүүд,  47.0  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн  2.9  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн зарим үзүүлэлт

Аймгийн хэмжээнд 2018 онд 766 өнчин хүүхэд байгаагийн 83   (11%) нь бүтэн хүүхэд, 683 (89%) нь хагас өнчин хүүхэд байна. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд   2018   онд 83 (4,8%)-иар өссөн бол хагас өнчин хүүхэд 683 (3.5%)-иар

тус тус буурчээ.

Нийгмийн халамж, даатгал

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ онд нийгмийн халамжийн сангаас 41715 хүнд 11715,9 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 23.8 хувийг тэтгэвэрт, 45.6 хувийг тэтгэмж,  6.7 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна

Эрүүл мэнд

Эүүл мэндийн байгууллагын мэдээгээр энэ онд 1460 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 1.0 хувиар буюу 14 хүүхдээр өссөн байна..  Нэг хүртэлх насандаа 17 хүүхэд эндсэн, Халдварт өвчнөөр 638 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 7.5 хувиар буюу 52 хүнээр буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид  11.0, вируст гепатитаар өвчлөгчид 0.8 ,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 16.1 ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 35.7 хувийг тус тус  эзэлж байна.

     Энэ онд 361 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 2.9 хувиар өссөн байна. Нас барсан нь Нийт нас барсан хүний 16.3  хувь нь эмнэлэгт нас барсан байна.    

Соёл урлаг

      Соёл, урлагийн байгууллагууд 209.4 мянган хүнд үйлчилсэн нь өнгөрсөн оноос  57.8 хувиар буюу 152.8 мянган хүнээр буурсан  байна. Энэ нь сумдын соёлын төвүүдийн зохион байгуулсан арга хэмжээ буурсантай холбоотой

Боловсрол

2018-2019 оны хичээлийн жилд 26 сургуульд 14384 хүүхэд суралцаж, 34 цэцэрлэгт 6466  хүүхэд хүмүүжиж байна.  Нийт суралцагчдын  49.9  хувь нь охид байна.

2018– 2019 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 1625, 10 дугаар ангид  909 хүүхэд элсэн суралцсан нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад  1 дүгээр ангид элсэгчид 4.8 хувиар , 10 дугаар ангид элсэгчид 12.2  хувиар  тус тус өссөн  байна.  Энэ хичээлийн жилд 757 багш ажиллаж байгаагын 79,8 хувь болох 604 нь эмэгтэй багш нар байна.  Сургуулийн дотуур  байранд 1337 хүүхэд амьдарч байна.  

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 626 болж, өмнөх оны мөн үеэс 38.2 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн  27.2  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 58.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 76.4 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт  хэргийн  илрүүлэлт  47.6 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.9  функтээр буурсан байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 21 ба 198 хүн гэмтсэн. Байгууллага ирэдэд  1678.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 15.6   хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 654 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буюу 41 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ онд 2264  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12.6  хувь буюу 254  хүнээр өсжээ. Үүнээс 177  эмэгтэй эрүүлжүүлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.2 хувь буюу 15 хүнээр өссөн байна.

Мөнгө, зээл

   Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 36452.1 сая төгрөгийн орлогын, 37008.1 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 98.5 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 3437.6 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1517.1 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

        Банкууд нь  хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  81166.7 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн  өрийн үлдэгдэл 186875.3 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2002.7 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.

        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4 -7.4 хувийн хүү олгож байна.

 Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү

        2018 оны 12 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 9445.5 сая төгрөг төвлөрөхөөс 12302.2  сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 2856.7 сая төгрөг  буюу 30.2  хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 639.6 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 111.4 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 1351.9 сая төгрөг төвлөрсөн байна.

        Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 62559.1 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 3414.3 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 12 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 7.8 хувиар өмнөх оны эцсээс 7.8 хувиар өссөн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

МАЛ аж ахуй

2018 оны Мал тооллогын дүнгээр Хэнтий аймгийн мал 4644.9 мянган толгойд

хүрч 2017  оныхоос 5.3 хувь буюу 235.6 мянгаар өслөө. Тооллогын дүнгээр адуун

сүргийн тоо толгой 318.9 мянга , үхэр 353.0 мянга, тэмээ 4.3 мянга, хонь 2353.5 сая, ямаа

1615,1 саяд хүрч, 2017 оныхоос адуу 6.8 мянга буюу 2.2 хувиар, үхэр 17.7 мянга буюу

5.3 хувиар тэмээ 0.1 мянга буюу 2.4 хувиар, хонь 141.0 мянга буюу 6.4 хувиар, ямаа 69.8 мянга буюу 4.5 хувиар тус тус өссөн байна.

Нийт мал сүргийн дотор адуу 6.8 хувь, үхэр 7.6 хувь, тэмээ 0.1 хувь, хонь 50.7 хувь, ямаа

34.8  хувийг тус тус эзэлж байна.

Нийт мал сүргийн 85.4 хувийг бог мал, 14.6 хувийг бод мал эзэлж байна.

Газар тариалан

Аймгийн хэмжээнд 2018 оны байдлаар14377 тонн үр тариа, 3443.12 тонн төмс,

2301.58 тонн хүнсний ногоо,138055 тонн хадлан, 76.35 тонн гар тэжээл хураан

авсан байна.

АЖ ҮЙЛДВЭР

             Аж үйлдвэрийн салбарт 50 гаруй  аж ахуйн нэгж  300 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  1800 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 64065.3 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  66494.9  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

             Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 2688.5 сая төгрөг , борлуулалт 5754.8 сая төгрөгөөр  тус тус   өссөн байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 11-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 12000
Ямааны ястай мах, кг 9000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1870
Бензин, А-92 1910
Дизель түлш 2570
Боодолтой өвс, 25 кг 9500