Хэнтий аймгийн 2018 оны 11 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 14. 03 цаг 16 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 558 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 435 хүнээр буюу 56.2  хувиар  буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 34.1  хувь нь дээд, 3.6 хувь  нь тусгай дунд,  6.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 40.5  хувь  нь бүрэн дунд, 11.1  хувь нь бүрэн бус дунд, 2.9  хувь нь бага боловсролтой, 1.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 59.1 хувь нь эмэгтэйчүүд, 58.4  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.8 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 579 болж, өмнөх оны мөн үеэс 22.7 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26.4  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 58.6 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 67.9 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  47.9 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 3.1 функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 20 ба 179 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1305.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  34.2 хувь буюу 446.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 15.9  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 565 жолоочийн  жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар буюу 63 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  2024  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13.8 хувь буюу 246  хүнээр өсжээ.Үүнээс 159 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12,7 хувь буюу 18 хүнээр өссөн байна.

Мөнгө, зээл

    Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 47252.2 сая төгрөгийн орлогын, 43890.5 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 2761.2 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 809.9 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  75413.0 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 179397.4 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2091.7 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.2 хувийг эзэлж байна.

     ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4 -7.4 хувийн хүү олгож байна.

o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү

        2018 оны 11 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 8563.5 сая төгрөг төвлөрөхөөс 10525.2 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1961.7 сая төгрөг  буюу 22.9  хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 561.2 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 85.8 хувиар давуулан биелүүлж, төсөвт                 татварын бус орлогоор 1042.8 сая төгрөг төвлөрсөн байна.

        Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 53145.9 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 7014.8 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 11 дугаар сард өмнөх сараас 1.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 8.1 хувь, өмнөх оны эцсээс 7.8 хувиар өссөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд 1700 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 47914.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 52844.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 7132.7 сая төгрөг буюу  17.5 хувь , борлуулалт 11504.9  сая төгрөг буюу 27.8 хувиар  тус тус   өссөн  байна.

Тээвэр, холбоо:

2018 оны 11 дугаар сарын байдлаар орон нутгийн тээврээр 622 иргэн, авто тээврээр  4198 иргэн зорчсон байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗНЭ ҮҮ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 3-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 7800
Үхрийн мах, кг 9500
Ямааны ястай мах, кг 6700
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 120000
Бензин, А-80 1740
Бензин, А-92 1790
Дизель түлш 2380
Боодолтой өвс, 25 кг 5000