Хэнтий аймгийн 2018 оны 10 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 11 сар 22. 03 цаг 18 минут

  I.1 Бүртгэлтэй ажилгүй иргэн

 Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 631 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 хүнээр буюу 68.3 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 32.5  хувь нь дээд,  4.6   хувь  нь тусгай дунд,  7.9 хувь нь  мэргэжлийн анхан шатны, 38.5  хувь  нь бүрэн дунд, 11.7  хувь нь бүрэн бус дунд, 3.2  хувь нь бага боловсролтой, 1.6  хувь нь боловсролгүй хүмүүс байна.      

Нийт ажилгүйчүүдийн 59.4 хувь нь эмэгтэйчүүд,61.2 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.5  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

I.2 Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 516 болж, өмнөх оны мөн үеэс 32.6 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 27.7  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 57.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 66.7 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  44.3 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 6.2  функцээр буурсан байна.

Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 16 ба 167 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1160.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  30.6 хувь буюу 355.2 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 15.9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 540 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар буюу 29 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  1804 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.3 хувь буюу 22 хүнээр өссөн байна.

II.1 Мөнгө, зээл:

        Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 48181.5 сая төгрөгийн орлогын, 46294.6 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 3056.8 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1031.11 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

     Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  72653.9 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.

        Зээлийн өрийн үлдэгдэл 175599.0 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2244.7 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4 -7.4 хувийн хүү олгож байна.

Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны хэнтий  аймаг дахь салбар гаргав.

II.2 Төсөв, санхүү:

        2018 оны 10 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 7779.7 сая төгрөг төвлөрөхөөс 9662.3 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1882.6 сая төгрөг  буюу 24.2 хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 486.6 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 76.8 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 860.4 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 47564.2 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 7251.2 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 10 дугаар сард өмнөх сараас 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар өслөө.

  III.1 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарт 50 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд 1600 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 43681.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  49114.2сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 383339.7 сая төгрөг буюу  821.9  хувь , борлуулалт 44184.6 сая төгрөг буюу 996.3 хувиар  тус тус  өссөн байна.  Энэ сард үйлдвэрлэлийн салбарт  17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

III.2 Тээвэр, холбоо:

2018 оны эхний 10 сарын байдлаар  хоорондын тээврээр 8628 зорчигч орон нутгийн тээврээр 935 зорчигч үйлчлүүлсэн байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 12 сарын 05-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1300
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7500
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 7000
  • СҮҮ - 2000
  • БЕНЗИН /A80/ - 1900
  • БЕНЗИН /А92/ - 2050
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2490