Хэнтий аймгийн 2018 оны 9 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 10 сар 17. 04 цаг 00 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 651 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 263 хүнээр буюу 28.8  хувиар  буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 33.3  хувь нь дээд, 4.5 хувь  нь тусгай дунд,  9.4 хувь нь мэргэжлийн анхан шатны, 37.3  хувь  нь бүрэн дунд, 10.4  хувь нь бүрэн бус дунд, 3.2  хувь нь бага боловсролтой, 1.9 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 57.8 хувь нь эмэгтэйчүүд, 58.8  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 3.2 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгал, халамж

 Энэ улиралд 11172.9 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  13928.0  сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө  124.7 хувиар  биелжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 2682.9 сая төгрөг байгаа нь  төсвөөс 83.9  сая төгрөг,  ААН байгууллагаас 2599.0  сая төгрөг тус тус байна.

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  27156 хүнд  6589.9  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 30.1 хувийг тэтгэвэрт, 63.6 хувийг тэтгэмж,  6.3 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. 

Соёл урлаг

Соёл, урлагийн байгууллагууд 238.1 мянган хүнд үйлчлэн  35.7 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.

Эрүүл мэнд

Эүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд  1099  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 3.0  хувиар буюу 32 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 16  хүүхэд эндсэн .

Халдварт өвчнөөр 520  хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 27.1 хувиар буюу 111 хүнээр өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 10.4% вируст гепатитаар өвчлөгчид 1.0% сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 15.2% тэмбүү, хүйтэн өвчнөөр өвчлөгчид  33.5 хувийг тус тус  эзэлж байна.

Энэ улиралд 275 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 5.4 хувиар өссөн байна.  Нийт нас барсан хүний 17.8  хувь нь эмнэлэгт нас барсан байна. Эхний 9 сарын байдлаар   хорт хавдраар  60 хүн, осол гэмтлийн улмаас 35  хүн  нас барсан байна.

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 465 болж, өмнөх оны мөн үеэс 40.1 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 29.0  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 55.7 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 66.9 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  48.5 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.9  функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 15 ба 36 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1107.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  27.8 хувь буюу 307.9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 16.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 478 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буюу 19 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  1629  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.3 хувь буюу 339 хүнээр өссөн байна.

  Мөнгө, зээл

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 38655.3 сая төгрөгийн орлогын, 35963.8 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 2336.6 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 759.0 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  70638.6 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 173389.2 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2286.6 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна. ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 7.5-16.7 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 2.4-7.4 хувийн хүү олгож байна.          

Жич: Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

l Төсөв, санхүү

2018 оны 09 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 6884.7 сая төгрөг төвлөрөхөөс 8595.6 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1710.8 сая төгрөг  буюу 24.8 хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 411,8 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 83,7 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 756,6 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 46615,6 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 7213,6 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 09 дугаар сард  өмнөх оны мөн үеийнхээс 6.2 хувь, өмнөх оны эцсээс 4.8 хувиар өссөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  500 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 5071.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  4603.9  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 622.7 сая төгрөг буюу 14.0  хувь, борлуулалт 487.3  сая төгрөг буюу 11.8 хувиар  тус тус   өссөн байна.

Энэ сард үйлдвэрлэлийн салбарт 17 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

 

 

 

 

 

 

 

 

Зураг.12 Орон нутгийн төсөв, жил бүрийн

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 09 сарын 26-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 6500
  • СҮҮ - 1000
  • БЕНЗИН /A80/ - 1760
  • БЕНЗИН /А92/ - 1950
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2250