Хэнтий аймгийн 2018 оны 8 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 09 сар 15. 14 цаг 58 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 673 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 344 хүнээр буюу 66.2  хувиар  буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн 20.0  хувь нь дээд, 4.9 хувь  нь тусгай дунд,  14.0 хувь нь мэргэжлийн анхан шатны, 38.6  хувь  нь бүрэн дунд, 14.0  хувь нь бүрэн бус дунд, 5.1  хувь нь бага боловсролтой, 3.4 хувь нь боловсролгүй хүмүүс байна.Нийт ажилгүйчүүдийн 58.2 хувь нь эмэгтэйчүүд, 54.6  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.1 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 420 болж, өмнөх оны мөн үеэс 52,7 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30,2  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 53.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 66,4 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  44,3 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 0,6 функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 13 ба 141 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 929,8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  32,0 хувь буюу 297,5 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 16,7  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 445 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 0,5 хувиар буюу 2 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  1500  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29,4 хувь буюу 341  хүнээр өссөн байна.

Мөнгө, зээл

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 47401,9 сая төгрөгийн орлогын, 46796,5 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 2016,7 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1506,2 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  70243.1 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 170070,0 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2302,0 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.4 хувийг эзэлж байна. ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.3-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.4 -7.5 хувийн хүү олгож байна. 

Төсөв, санхүү

2018 оны 08 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 6131,8 сая төгрөг төвлөрөхөөс 7459,5 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 1327,7сая төгрөг  буюу 21,7 хувиар давуулан биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 349,2  сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 96,5 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 686,0 сая төгрөг төвлөрсөн байна.Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 41443,4 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 6628,8 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 08 дугаар сард өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.5 хувь, өмнөх оны эцсээс 4.8 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 7.3 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 7.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 6.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 7.2 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.1 хувь, Тээврийн бүлэг 7.7 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 1.1 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 7.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 9.9 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 4.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 0.9 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.6 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 3.2 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.5 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 9.5 хувь, Тээврийн бүлэг 6.9 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 5.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  500 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 4809,6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4355,2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 523.4 сая төгрөг буюу  12.2 хувь , борлуулалт 403.5  сая төгрөг буюу 10.2 хувиар  тус тус   өссөн  байна.

Тээвэр, холбоо:

2018 оны 8 дугаар сарын байдлаар орон нутгийн тээврээр 643 иргэн, авто тээврээр  4616 иргэн зорчсон байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад орон нутгийн тээврээр зорчигчид  45,0 хувь, авто тээврээр зорчигчид 41,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 09 сарын 26-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 6500
  • СҮҮ - 1000
  • БЕНЗИН /A80/ - 1760
  • БЕНЗИН /А92/ - 1950
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2250