Хэнтий аймгийн 2018 оны 7 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 08 сар 17. 13 цаг 49 минут

  Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 610 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 431 хүнээр буюу 58.6 хувиар буурсан байна.Нийт ажилгүйчүүдийн  19.1  хувь нь дээд, 4.9  хувь  нь тусгай дунд,  14.1 хувь нь мэргэжлийн анхан шатны, 39.0 хувь  нь бүрэн дунд, 14.1  хувь нь бүрэн бус дунд, 5.4  хувь нь бага боловсролтой, 3.4  хувь нь боловсролгүй хүмүүс байна. Нийт ажилгүйчүүдийн 55.1 хувь нь эмэгтэйчүүд, 46.6 хувь нь     15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.6  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

  Гэмт хэрэг

   Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 368 болж, өмнөх оны мөн үеэс 59.3 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32.3 хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 51.4 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 64.9 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  46.0 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.8  функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 11 ба 130 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 775.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  30.6 хувь буюу 237.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 17.7  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 355 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буюу 45 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.Энэ сард  1314  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 26.2 хувь буюу 273  хүнээр өссөн байна.

   Мөнгө, зээл:

        Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 53975.3 сая төгрөгийн орлогын, 47193.6 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогоороо зарлагаа 100.0 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 1803.0 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 2223.5 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж  69762.8 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.Зээлийн өрийн үлдэгдэл 160308.1 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2260.5 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.4 хувийг эзэлж байна.        ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.3-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.4 -7.2 хувийн хүү олгож байна. Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

     Төсөв, санхүү:

        Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 37326.8 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 6922.7 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

  Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрлөөр өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 07 дугаар сард өмнөх сараас 0.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувь, өмнөх оны эцсээс 4.1 хувиар өссөн байна.

  АЖ ҮЙЛДВЭР

 Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  500 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 4541.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  4064.7  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.            Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 391.9 сая төгрөг буюу  9.4 хувь , борлуулалт 253.8  сая төгрөг буюу 6.7 хувиар  тус тус   өссөн  байна.

  Тээвэр, холбоо:

2018оны 07 дугаар сарын байдлаар хот хоорондын тээврээр зорчсон иргэдийн тоо өмнөх сарынхаас 47,3%-р өссөн байна.Орон нутгийн тээврээр зорчсон иргэдийн тоо өмнөх сарынхаас 34,6%-р буурсан байна.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 09 сарын 26-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 6500
  • СҮҮ - 1000
  • БЕНЗИН /A80/ - 1760
  • БЕНЗИН /А92/ - 1950
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2250