Хэнтий аймгийн 2018 оны 6 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 07 сар 18. 06 цаг 34 минут

 

   Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 833 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 249 хүнээр буюу 23.0  хувиар  буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 18.2  хувь нь дээд, 5.0 хувь  нь тусгай дунд,  13.6 хувь нь мэргэжлийн анхан шатны, 39.1  хувь  нь бүрэн дунд, 14.2  хувь нь бүрэн бус дунд, 5.9  хувь нь бага боловсролтой, 4.0 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 55.9 хувь нь эмэгтэйчүүд, 49.2  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 4.3 хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Нийгмийн даатгал, халамж

Тэтгэмжийн даатгалын сангаас 2011 хүнд 891.1 сая төгрөгийн тэтгэмжийг олгосоноос ХЧТА- 1283 хүнд 141.4 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 214 хүнд 214.0 сая төгрөг, жирэмсний тэтгэмжийг 514 хүнд 535.7 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Ажилгүйдлийн даатгалын сангаас 235 хүнд 353.3 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна. Энэ улиралд 7400.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  9498.1  сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө  128.4 хувиар  биелжээ. Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 3407.3 сая төгрөг байгаа нь  төсвөөс 11.1  сая төгрөг,  ААН байгууллагаас 3396.2  сая төгрөг тус тус байна.

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  37615 хүнд  6123.8  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 22.8 хувийг тэтгэвэрт, 48.5 хувийг тэтгэмж,  5.2 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. 

Эрүүл мэнд

Эүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд  718  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 1.4  хувиар буюу 10 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 12  хүүхэд эндсэн .

Халдварт өвчнөөр 436  хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 20.1 хувиар буюу 73 хүнээр буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 10.6, вируст гепатитаар өвчлөгчид 0.7, сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 14.2, тэмбүү, хүйтэн өвчнөөр өвчлөгчид 34.4 хувийг тус тус  эзэлж байна.

Энэ улиралд 197 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 16.6 хувиар өссөн байна.  Нийт нас барсан хүний 20.3  хувь нь эмнэлэгт нас барсан байна. Эхний 6 сарын байдлаар   хорт хавдраар  45  хүн, осол гэмтлийн улмаас 20  хүн  нас барсан байна.

Гэмт хэрэг, шүүх

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 304 болж, өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 35.2  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 50.3 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 62.8 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  50.8 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 18.2  функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 7 ба 119 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 527.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  38.6 хувь буюу 203.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 19.4  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 289 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар буюу 101 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ сард  1123  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 21.5 хувь буюу 199  хүнээр өссөн байна.

Эхний хагас жилд эрүүгийн хэрэг 152 шийдвэрлэж нийт 159 хүн ял шийтгүүлсэн байна. 42150.0 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ.  Ялаас хугацаанаас нь өмнө 26 хүнийг тэнсэн сулласан байна.  Иргэний хэрэг 523 шийвэрлэж 34145.1 мян төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамж гаргуулжээ. Захиргааны хэрэг 10 шийдвэрлэж 772.2 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан байна.

Аймгийн хэмжээнд эхний хагас жилд обьектын гал түймэр 26 удаа гарч 11 сум хамрагдаж, ой хээрийн түймэр 6 удаа гарч 4 сум хамрагдаж , мал амьтны шүлхий өвчин 1 удаа гарч 1 сум хамрагдаж ,    бусад авран хамгаалах ажиллагаа 6 удаа хийгдэж 6 сум хамрагдсан байна. Аймгийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэлтэй тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээнд  8316.1 сая төгрөгийн зардал гарч , 450 хүн хүч ажиллаж, 70 техник ашигласан байна.

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 12 сарын 05-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1300
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7500
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 7000
  • СҮҮ - 2000
  • БЕНЗИН /A80/ - 1900
  • БЕНЗИН /А92/ - 2050
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2490