Хэнтий аймгийн ажил эрхлэлтийн танилцуулга - 2017 хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн боллоо

Нийтэлсэн: 2018 он 06 сар 07. 03 цаг 29 минут

Хэнтий аймагт 2017 оны жилийн эцсийн байдлаар 24.7 мянган өрхөд 76.0 мянган хүн амьдарч байгаагийн 30.9 хувь нь аймгийн төвд, 38.2 хувь нь сумын төв, тосгонд, 30.9 хувь нь хөдөө амьдарч байна.

Хүн амын үндсэн бүтцийг харуулбал 2017 оны эцсийн байдлаар аймгийн хөдөлмөрийн насны хүн ам нь нийт хүн амын 62.8 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт хүн амын 31.8 хувь нь 16 хүртэлх насны хүүхэд байгаа юм. 42.0 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч байна.  Нийт суурин хүн амын тоо өнгөрсөн оныхоос 3.3 хувиар буюу 2411 хүнээр өсөж, хөдөлмөрийн насны хүн амын тоо 2.8 хувиар буюу 1296 хүнээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 2000 онд 1000 хүнд ногдох төрөлт 21.9 байсан бол 2005 онд 17.5, 2010 онд 19.8, 2012 оны эцэст 21.1, 2013 онд 23.9 болсон байна. 2014 онд 28.0, 2015 онд  22.9, 2016 онд  22.6, 2017 онд 19.0  болж өмнөх онуудаас буурсан байна.

Хүн амын суваргаас харахад төрөлт өндөр байх үеийн өсөлт нь хөдөлмөрийн насны хүн амын өсөлтөд ихээхэн нөлөөлж байгаа ба хөдөлмөрийн насны хүн амын жилийн дундаж өсөлт хүн амын дундаж өсөлтөөс өндөр хэвээр байна.

Манай аймгийн нийт хүн ам 2007  оноос хойш дунджаар 8.6 мянган  хүнээр өсч, эдийн засгийн идэвхтэй хүн ам 4.6 мянган хүнээр нэмэгджээ. Мөн ажиллагчдын тоо сүүлийн 10 жилийн байдлаар дунджаар 1.4 мянган хүнээр буурсан байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 08 сарын 08-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 6500
  • ҮХРИЙН МАХ - 9000
  • ЯМААНЫ МАХ - 5800
  • СҮҮ - 1000
  • НООЛУУР - 50000
  • БЕНЗИН /A80/ - 1700
  • БЕНЗИН /А92/ - 1850
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2190