"Хүн ам зүйн үзүүлэлтийн өнөөгийн байдал" - 2017 оны танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 23. 17 цаг 19 минут

Аймгийн дүнгээр 2017 онд нийт хүн амын 69.1 хувь буюу 52.5 мянган хүн аймаг, сумын төв, хот тосгонд амьдарч байгаагийн дотор 30.9 хувь нь буюу 23.5 мянган хүн аймгийн төвд амьдарч байна. Нийт хүн амын 30.9 хувь буюу  23.5 мянган хүн  хөдөөд амьдарч байна. Монголын хүн амын нягтрал нэг квадрат киллометр нутагт 2.0 хүн ноогдож байгаа бол Хэнтий аймгийн хувьд хүн амын нягтрал 0.9 байгаа нь харьцангуй бага байна. Энэ нь сум бүрт харилцан адилгүй байдаг.

2017 оны жилийн эцсийн хүн амын бүртгэлээр манай аймгийн суурин хүн ам орон нутгийн засаг захиргааны бүртгэлээр нийт 76019  хүн байгаа нь 2016 онтой харьцуулахад 2411 хүнээр буюу 3.3 хувиар өссөн байна.

2017 оны байдлаар 24705 өрх байгаагийн 68.2 хувь буюу 16.8 мянган өрх аймаг, сумын төв, хот тосгонд, 31.8 хувь буюу 7.9 мянган өрх хөдөөд амьдарч байгаа бөгөөд нэг өрхөд дундажаар 3.1 хүн ноогдож байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

        


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 06-р сарын 06-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11500

Үхрийн мах, кг 13500
Ямааны ястай мах, кг 10500
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 65000
Бензин, А-80 1840
Бензин, А-92 1920
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000