Хэнтий аймгийн 2018 оны 4 дүгээр сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 05 сар 15. 11 цаг 32 минут

 Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 808 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 359 хүнээр буюу 30.8 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 27.9  хувь нь дээд,  6.4   хувь  нь тусгай дунд,  12.9 хувь нь мэргэжлийн анхан шатны, 36.1  хувь  нь бүрэн дунд, 9.5 хувь нь бүрэн бус дунд, 4.5 хувь нь бага боловсролтой, 2.7  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 55.2 хувь нь эмэгтэйчүүд, 53.1 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.6  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 228 болж, өмнөх оны мөн үеэс 83.8 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32.9  хувийг хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 53.5 хувийг өмчлөх эрхийн эсрэг  хэргүүд эзэлж байна.

Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 36.1 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  38.3 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 31.7  функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 11 ба 72 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 421.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  25.9 хувь буюу 109.2 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 14.5  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 210 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар буюу 64 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ сард  724  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 24.4 хувь буюу 142 хүнээр өссөн байна.

Мөнгө, зээл

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 74133.2 сая төгрөгийн орлогын, 75420.9 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, Монголбанк нь арилжааны банкуудад 2579.0 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 7461.7  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж 68360.1  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 149725.3  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  2216.7 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувийг эзэлж байна. ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.3-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.4 -7.2 хувийн хүү олгож байна.

Жич: Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү:

2018 оны 04 дүгээр сарын байдлаар төсвийн орлогод нийт 2360.2 сая төгрөг төвлөрөхөөс 3322.2 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг  962.0 сая төгрөг  буюу  40.8 хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 105.3 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг  151.2 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 264.4 сая төгрөг төвлөрсөн байна. Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 18235.7 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 6138.2 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 04 дүгээр сард өмнөх сараас 1.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.1 хувь, өмнөх оны эцсээс 3.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.5 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг  0.7 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 7.9 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.6 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 5.3 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 8.3 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 6.8 хувь, Тээврийн бүлэг 7.6 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 1.1 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.1 хувь, Боловсролын үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 12.5 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 16.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 3.2 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 9.3 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.8 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 1.7 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 1.6 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 1.7 хувь, Тээврийн бүлэг 4.6 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн салбарт 40 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  600 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 3855.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3378.6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. 

Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 249.3 сая төгрөг буюу  6.9  хувиар, борлуулалт 154.6 сая төгрөг буюу 4.8 хувиар тус тус өссөн байна.

Энэ сард 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.

Тээвэр, холбоо:

2018 оны 4 дүгээр сарын байдлаар орон нутгийн тээврээр 905 иргэн, авто тээврээр  4787 иргэн зорчсон байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад орон нутгийн тээврээр зорчигчид  49.7 % хувиар буурсан, авто тээврээр зорчигчид 33.0 % хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 08 сарын 08-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 6500
  • ҮХРИЙН МАХ - 9000
  • ЯМААНЫ МАХ - 5800
  • СҮҮ - 1000
  • НООЛУУР - 50000
  • БЕНЗИН /A80/ - 1700
  • БЕНЗИН /А92/ - 1850
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2190