ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО, БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМТАЙ 2018 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХЭНТИЙ АЙМАГТ ХИЙГДЛЭЭ.

Нийтэлсэн: 2018 он 05 сар 08. 11 цаг 45 минут

Үндэсний статистикийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Спортын яам, Эрүүл мэндийн яамтай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хяналт - шинжилгээ, үнэлгээний ажил Хэнтий аймагт хийгдлээ.

Зорилго нь Монгол Улсын “Статистикийн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхан шатнаас цуглуулж байгаа болон тооллого, судалгааны анхдагч мэдээллийн чанарт тавих нэгжийн дотоод хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, статистикийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх, статистикийн улсын байцаагч нарын ажлын уялдааг хангах, статистикийн төв, орон нутгийн байгууллага болон албан ёсны статистикийн анхдагч мэдээллийг гаргадаг анхан шатны нэгжийн хамтын ажиллагаа, эргэх холбоог улам сайжруулах юм.

ҮСХ-ны Хяналт шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, улсын байцаагч Б.Саранчимэгээр ахлуулсан Хяналт шинжилгээ, мониторингийн хэлтсийн шинжээч, улсын байцаагч Д.Нямсүрэн, Хяналт шинжилгээ, мониторингийн хэлтсийн шинжээч, улсын байцаагч Н.Болормаа, БСШУС-ын яамны улсын байцаагч Алтантуяа, Статистикийн хэлтсийн дарга, улсын байцаагч Т.Өлзийсүрэн, статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн улсын байцаагч А.Наранчимэг, БСУГ-ын улсын байцаагч П.Ариунбаатар, ЭМГ-ын улсын байцаагч Д.Наранмичид нарын бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдуудад 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 5-ны хооронд ажиллалаа.

Тус гурван байгуулага хамтарсан удирдамжийн дагуу дэмжлэгт хяналт-шинжилгээ хийж орон нутагт зөвлөн тусалж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгах талаар орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой зөвлөмжүүдийг өгч ажилласан нь шууд үр дүнгээ өгсөн шинэлэг ажил боллоо.

  

  


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 3-р сарын 13-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1300
Хонины мах, кг 7800
Үхрийн мах, кг 9500
Ямааны ястай мах, кг 6700
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 120000
Бензин, А-80 1740
Бензин, А-92 1790
Дизель түлш 2380
Боодолтой өвс, 25 кг 5000