Хэнтий аймгийн 2018 оны 3 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 04 сар 18. 13 цаг 54 минут

  Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 657 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 481 хүнээр буюу 57.7 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 32.1  хувь нь дээд,  7.0 хувь  нь тусгай дунд,  13.2 хувь нь мэргэжлийн анхан шатны, 35.2  хувь  нь бүрэн дунд, 8.1  хувь нь бүрэн бус дунд, 3.2  хувь нь бага боловсролтой, 1.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 54.2 хувь нь эмэгтэйчүүд, 45.2 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.1  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

 

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ улиралд нийгмийн халамжийн сангаас  16204 хүнд  2263.1  сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 29.9 хувийг тэтгэвэрт, 61.6 хувийг тэтгэмж, 8.5 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. 

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр энэ улиралд  10414 тэтгэвэр авагчдад 9235.5 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас  840  хүнд 369.5  сая төгрөгийн тэтгэмж олголоо. Үүнд: 485 хүнд 49.4 сая төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж, 105 хүнд 105.0 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж, 250  эхэд 242.1  сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус тус олгосон байна.

Ажилгүйдлийн даатгалын сангаас 89 хүнд 99.5 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ улиралд 3451.8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөвлөгөөтэйгээс  4453.5 сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө 129.0  хувиар  биелэлээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 4333.6 сая төгрөг байгаа нь  төсвөөс 70.4 сая төгрөг, ААН байгууллагаас  3884.2  сая төгрөг тус тус байна.

 

Эүүл мэндийн байгууллагын  мэдээгээр энэ улиралд 346  хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оноос 10.2  хувиар буюу  32 хүүхдээр өссөн байна.  Нэг хүртэлх насандаа 4  хүүхэд эндсэн.

Халдварт өвчнөөр 178 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос  9.2 хувиар буюу 15  хүнээр өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн дотор трихомониазиар өвчлөгчид 13.8 хувь,  вируст гепатитаар өвчлөгчид 0,  сүрьеэ  өвчнөөр өвчлөгчид 19.0 хувь ,  тэмбүү , хүйтэн өвчнөөр өвчлөгчид 30.9  хувийг тус тус  эзэлж байна.

Энэ улиралд 85 хүн нас барсан нь өнгөрсөн оноос 9.0 хувиар өссөн байна. Нийт нас барсан хүний 23.5 хувь нь эмнэлэгт нас барсан байна.    

 

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 166 болж, өмнөх оны мөн үеэс 67.7 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30.7  хувийг танхайн, 56.0 хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 43.0 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  36.8 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 29.9  функтээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 8 ба 47 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 279.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  34.6 хувь буюу 96.6 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 11.4  хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. 136 жолоочийн жолоодох эрх хассан нь өмнөх оны мөн үеэс 36.4 хувиар буюу 79 хүнээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ сард  441  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17.0 хувь буюу 64 хүнээр өссөн байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 03 дугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувь, өмнөх оны эцсээс 2.0 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.1 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 2.9 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг  0.9 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 1.7 хувь, Тээврийн бүлэг 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 5.6 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 5.5 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 4.6 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 8.3 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 6.8 хувь, Тээврийн бүлэг 9.6 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 1.1 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.1 хувь, Боловсролын үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 12.5 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 16.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 2.0 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 5.6 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.7 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 0.9 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 1.6 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 1.7 хувь, Тээврийн бүлэг 4.7 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 09 сарын 26-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 6500
  • СҮҮ - 1000
  • БЕНЗИН /A80/ - 1760
  • БЕНЗИН /А92/ - 1950
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2250