Хэнтий аймгийн 2018 оны 2 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 03 сар 16. 15 цаг 15 минут

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 695 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 379 хүнээр буюу 35.3 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 33.1 хувь нь дээд,  6.9  хувь  нь тусгай дунд,  13.5 хувь нь мэргэжлийн анхан шатны, 34.4  хувь  нь бүрэн дунд, 8.2 хувь нь бүрэн бус дунд, 3.0 хувь нь бага боловсролтой, 0.9  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 53.8  хувь нь эмэгтэйчүүд, 53.4 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 0.4  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 107 болж, өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 28.0  хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг, 59.8  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 50.0 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  29.6 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 47.2  функтээр буурсан   байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 4 ба 24  хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 192.1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  25.2 хувь буюу 48.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 79.4 хувь нь хөнгөн хэрэг  ,  20.6  хувь нь  хүнд гэмт хэрэг  тус тус эзэлж байна. Энэ сард 349 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82.7 хувь буюу 158  хүнээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 57844.7 сая төгрөгийн орлогын, 58560.5 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж,орлогоороо зарлагаа 98.8 хувь хангасан ба  Монголбанк нь арилжааны банкуудад 5659.9 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 2761.0 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.  Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж 61866.7  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 152609.0  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1949.2 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.5-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 6.0 -7.2 хувийн хүү олгож байна.

2018 оны 02 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 886.0 сая төгрөг төвлөрөхөөс 1805.9 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг  919.9 сая төгрөг  буюу  203.8 хувиар төлөвлөгөө биелэсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 37.1 сая төгрөгийн орлогын төлөвлөгөө 262.5 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 97.4 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 8461.6 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 3438.6 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.9 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 1.0 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.1 хувь, Тээврийн бүлэг 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.7 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.0 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 3.7 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 4.7 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 8.3 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.1 хувь, Тээврийн бүлэг 10.5 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээгий бүлэг 1.1 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.1 хувь, Боловсролын үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 12.5 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 16.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 1.7 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 3.5 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.7 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 0.1 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 1.6 хувь, Тээврийн бүлэг 4.3 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарт 40 гаруй  аж ахуйн нэгж  100 -аад иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  600 -д ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 2037.6 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  1780.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 101.0 сая төгрөг буюу  5.2  хувиар , борлуулалт 41.7 сая төгрөг буюу 2.4 хувиар  тус тус өссөн байна.

2018 оны 02 дугаар сарын байдлаар хот хоорондын тээврээр 3400 иргэн, орон нутгийн тээврээр 1300 иргэн зорчсон байна. Хот  хоорондын тээврээр зорчсон иргэдийн тоо өмнөх сарынхаас  10.5%-р буурсан, орон нутгийн тээврээр зорчсон иргэдийн тоо өмнөх сарынхаас  30 %-р өссөн  байна.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 12 сарын 05-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1300
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7500
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 7000
  • СҮҮ - 2000
  • БЕНЗИН /A80/ - 1900
  • БЕНЗИН /А92/ - 2050
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2490