Хэнтий аймгийн 2018 оны 1 дүгээр сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 02 сар 14. 14 цаг 09 минут

Бүртгэлтэй ажилгүй иргэн

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 512 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 498 хүнээр буюу 50.7 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 31.8  хувь нь дээд,  5.7   хувь  нь тусгай дунд,  11.3 хувь нь мэргэжлийн анхан шатны, 38.7  хувь  нь бүрэн дунд, 9.4  хувь нь бүрэн бус дунд, 2.9 хувь нь бага боловсролтой, 0.2  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 52.5 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.1  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 55 болж, өмнөх оны мөн үеэс 37.5  хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 23.6  хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг, 61.8  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 44.1 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  22.9 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 9.6  функтээр өссөн   байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 4 ба 9  хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 122.7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  6.0 хувь буюу 7.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 70.9 хувь нь хөнгөн хэрэг , 29.1 хувь нь хүндэвтэр  гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Энэ сард 165  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 71.9 хувь буюу 69  хүнээр өссөн  байна.

Мөнгө, зээл:

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 43996.2 сая төгрөгийн орлогын, 45752.0 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, орлогооороо зарлагаа 96.2 хувь хангасан ба Монголбанк нь арилжааны банкуудад 1352.0 сая төгрөг хүргүүлж, банкуудаас 825.8  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.  Банкууд нь хадгаламжийн 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж 62018.0  сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна. Зээлийн өрийн үлдэгдэл 147534.9  сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл  1970.2 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨРИЙН банкууд нь 50 гаруй нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд жилийн 5-30 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 10.3-17.0 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 6.0 -7.2 хувийн хүү олгож байна.

Жич: Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.

Төсөв, санхүү:

2018 оны 01 дүгээр сарын байдлаар төсвийн орлогод нийт 475.2 сая төгрөг төвлөрөхөөс 1004.2 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 529.0 сая төгрөг  буюу 111 хувиар  биелүүлсэн  байна.  Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 18.2 сая төгрөгийн орлогын төлөвлөгөө 210.4 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 56.5 сая төгрөг төвлөрсөн байна.

Орон нутгийн төсвийн  байгууллага нийт 3678.1 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 2669.4 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.

Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 1 дүгээр сард өмнөх сараас 0.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 2.4 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 0.7 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг  0.1 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 1.6 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 2.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөхөд Хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 4.6 хувь, Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлэг 3.2 хувь, Хувцас, бөс бараа, гуталны бүлэг 3.7 хувь, Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 4.7 хувь, Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 7.5 хувь, Эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлэг 5.1 хувь, Тээврийн бүлэг 7.2 хувь, Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээгий бүлэг 1.1 хувь, Амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 4.1 хувь, Боловсролын үйлчилгээний бүлэг 0.1 хувь, Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлэг 15.4 хувь, Бусад бараа, үйлчилгээний бүлэг 16.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарт 30 гаруй  аж ахуйн нэгж  100 -гаруй иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  600 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр 1005.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  831.6 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав. Онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 130.2 сая төгрөг буюу  14.9 хувь , борлуулалт 62.8 сая төгрөг буюу 8.2 хувиар  тус тус   өссөн байна.

Энэ онд 11 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв.

 

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 08 сарын 08-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 6500
  • ҮХРИЙН МАХ - 9000
  • ЯМААНЫ МАХ - 5800
  • СҮҮ - 1000
  • НООЛУУР - 50000
  • БЕНЗИН /A80/ - 1700
  • БЕНЗИН /А92/ - 1850
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2190