Хэнтий аймгийн 2017 оны 12 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 01 сар 16. 20 цаг 01 минут

Хүн ам

Хүн амын тоо энэ оны эцэст 76.0 мянга болж, өнгөрсөн оноос 3.3 хувиар буюу 2411 хүнээр өссөн байна. Нийт хүн амын 50.5  хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Өрхийн тоо энэ онд 24705 болж өмнөх оноос 3.9 хувиар буюу 921 өрхөөр өссөн байна.

Энэ онд 309 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 31.1 хувь нь тайлант онд шинээр гэр бүл болсон байхад 2-3 жилийн өмнө гэр бүл болсон хос нь 24.9 хувийг эзэлж байна. Энэ онд нийт 74  хүн гэрлэлтээ цуцлуулж, 47  хүүхэд үрчлэгдсэн байна.

Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын мэдээгээр энэ онд нийгмийн халамжийн сангаас  37514 хүнд  7641.2 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийг олгосон байна.  Нийт халамжийн сангийн 34.8 хувийг тэтгэвэрт, 55.6 хувийг тэтгэмж,  9.9 хувийг ахмад настан, тахир дутуу хүмүүст үзүүлэх хөнгөлөлтөд  тус тус  зарцуулсан   байна. 

Нийгмийн даатгалын байгууллагын мэдээгээр энэ онд  9847 тэтгэвэр авагчдад 32074.2 сая төгрөгийн тэтгэврийг олгоод байгаа нь тэтгэврийг хугацаанд нь бүрэн олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 2298 хүнд 235.7 сая төгрөгийн ХЧТА-ны тэтгэмж, 375 хүнд 375.0 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж, 994 эхэд 949.2 сая төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тус тус олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрт нийт 2819.9 сая төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүнд: эмийн үнийн хөнгөлөлтөнд 597.5  сая төгрөгийг олголоо. Ажилгүйдлийн даатгалын сангаас 390 хүнд 560.3 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна.

Энэ онд  17299.9 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөтэйгээс  19084.6  сая төгрөгийн шимтгэлийн орлого оруулж, төлөвлөгөө  110.3  хувиар  биеллээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт авлага 5086.0 сая төгрөг байгаа нь  төсвөөс 3.9 сая төгрөг, ААН байгууллагаас  5082.0  сая төгрөг тус тус байна.

Нийгмийн зарим үзүүлэлт

Аймгийн хэмжээнд 2017 онд 786 өнчин хүүхэд байгаагийн 79 (10%) нь бүтэн өнчин хүүхэд, 707 (90%) нь хагас өнчин хүүхэд байна. Өмнөх оноос бүтэн өнчин хүүхэд 2017 онд 79 (3.6%)-өөр буурсан бол хагас өнчин хүүхэд 707 (10.5%)-оор тус тус өсчээ.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 05 сарын 16-ний байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1200
  • ЦАГААН БУДАА - 2200
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9000
  • ЯМААНЫ МАХ - 5500
  • СҮҮ - 2000
  • НООЛУУР - 90000
  • БЕНЗИН /A80/ - 1633
  • БЕНЗИН /А92/ - 1780
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2107