Хэнтий аймгийн 2017 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 12 сар 29. 18 цаг 02 минут

Статистикийн хуулийн 7.1, Засгийн газрын 2003 оны 224-р тогтоол Аймгийн засаг даргын 2017 оны 431 тоот захирамжын хэрэгжилтыг хангаж 2017 оны жилийн эцсийн Мал тооллогыг 2017 оны 12 дугаар сарын 7-17-нд хугацаанд нь амжилттай зохион байгууллаа. Хэнтий аймгийн мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо 4409.3 мянган толгойд хүрч 2016 оныхоос 13.0 хувь буюу 505.7 мянгаар өслөө. Тооллогын дүнгээр адуун сүргийн тоо толгой  312.1 мянга , үхэр 335.3 мянга, тэмээ 4.2 мянга, хонь 2212.4 мянга, ямаа 1545.3 мянгад хүрлээ.

Улсын хэмжээнд Өмнөдэлгэр сум 532.6 мянган мал тоолуулж 2-р байранд шалгарсан бол Улсын хэмжээнд хамгийн их малын өсөлттэй 3 аймгийн нэг боллоо.

Аймгийн хэмжээнд:

Өмнөдэлгэр , Баянхутаг , Хэрлэн сумд эхний 3 байранд орлоо.

Адуу: Баянхутаг сум                   33.0 мянга

Үхэр: Өмнөдэлгэр сум                 39.8 мянга

Тэмээ: Дархан сум                       771 мянга

Хонь: Өмнөдэлгэр сум               260.7 мянга

Ямаа: Өмнөдэлгэр сум              204.4 мянга       тус тус тэргүүллээ.

Хэнтий аймгийн 2017 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэлтсийн дарга Т.Өлзийсүрэн танилцуулж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд АЗДТГ-ын “Хэвлэл мэдээллийн алба”, “Өндөрхаан телевиз”, “Хэнтийн мэдээ сонин” оролцов.

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2018 оны 09 сарын 26-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 7000
  • ҮХРИЙН МАХ - 9500
  • ЯМААНЫ МАХ - 6500
  • СҮҮ - 1000
  • БЕНЗИН /A80/ - 1760
  • БЕНЗИН /А92/ - 1950
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 2250