ХЭНТИЙ АЙМГИЙН ХУДАЛДАА, БАРИЛГЫН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА-2016 ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2017 он 09 сар 04. 11 цаг 00 минут

Аймгийн хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 73608 хүн ам, 23784 өрх бүртгэгдсэн. Мөн Хэнтий аймагт регистрийн санд бүртгэлтэй 1416 аж ахуйн нэгж байгууллага байгаагаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа 1017 аж ахуйн нэгж байгууллага байна. БНХАУ-ын Манжуур, Хөлөнбуйр, Алтан-Эмээл, Амгаланбаатар хотуудтай, ОХУ-ын Чита, Агийн буриад, Турк, Кувейт улстай найрамдал хамтын ажиллагаатай ажилладаг, монголыг арилжааны банкны Хаан, Хас, Капитал,Төрийн банкны салбартай, худалдааны 400 гаран цэг үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнээс нь хүнсний худалдаа эрхэлдэг 243,  шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 45, эмийн худалдаа эрхэлдэг 26, өргөн хэрэглээний барааны худалдаа эрхэлдэг 81 ААН байна.

Хэнтий аймгийн бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт 2016 онд 29646.5 сая төгрөг болж 2015 оныхоос 13482.5 сая төгрөг буюу 83.4 хувиар өсчээ.

2016 онд Хэнтий аймгийн барилгын салбарын статистикийн мэдээнд хамрагдсан барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд 209 сая төгрөгийн өртөг бүхий 21 барилга байгууламжийг барьж гүйцэтгэсэн байна. 2016 оны барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг өнгөрсөн онтой харьцуулахад 3 хувиар буюу 15 төгрөгөөр буурсан байна.   

Хэнтий аймгийн хэмжээнд  2016 онд  нийт 20970.9 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэсэн нь 2012 оныхоос 17515.1 сая төгрөг буюу 506.8 хувиар, өсөж , 2013 оныхоос 10588.7 сая төгрөг буюу 188.2 хувиар, 2014 оныхоос 20002.3 сая төгрөг буюу 51.2 хувиар, 2015 оныхоос 16718.6 сая төгрөг буюу 55.6 хувиар  тус тус буурсан.байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

СТАТИСТИК ЭМХЭТГЭЛ - 2016

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ПРОГРАММ ХАНГАМЖ

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2017 оны 09 сарын 19-ний байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1100
  • ЦАГААН БУДАА - 2300
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 5000
  • ҮХРИЙН МАХ - 7000
  • ЯМААНЫ МАХ - 4500
  •  БЕНЗИН /A80/ - 1540
  • БЕНЗИН /А92/ - 1700
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 1800
  • СҮҮ - 1000
  • НООЛУУР - 0