ХЭНТИЙ АЙМГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА-2016 ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2017 он 08 сар 21. 16 цаг 39 минут

Хэнтий аймагт 2016 оны жилийн эцсийн байдлаар 23.8 мянган өрхөд 73.6 мянган хүн амьдарч байгаагийн 30.0 хувь нь аймгийн төвд, 35.7 хувь нь сумын төв,тосгонд, 34.3 хувь нь хөдөө амьдарч байна.

Хүн амын үндсэн бүтцийг харуулбал 2016 оны эцсийн байдлаар аймгийн хөдөлмөрийн насны хүн ам нь нийт хүн амын 65.7 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт хүн амын 32.0 хувь нь 16 хүртэлх насны хүүхэд байгаа юм. 44.3 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч байна.  Нийт суурин хүн амын тоо өнгөрсөн оныхоос 1.8 хувиар буюу 1269 хүнээр өсөж, хөдөлмөрийн насны хүн амын тоо 1.1 хувиар буюу 2630 хүнээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 2000 онд 1000 хүнд ногдох төрөлт 21.9 байсан бол 2005 онд 17.5, 2010 онд 19.8, 2012 оны эцэст 21.1, 2013 онд 23.9 болсон байна. 2014 онд 28.0, 2015 онд  22.9, 2016 онд  22.6 болж өмнөх онуудаас буурсан байна.

Хүн амын суваргаас харахад төрөлт өндөр байх үеийн өсөлт нь хөдөлмөрийн насны хүн амын өсөлтөд ихээхэн нөлөөлж байгаа ба хөдөлмөрийн насны хүн амын жилийн дундаж өсөлт хүн амын дундаж өсөлтөөс өндөр хэвээр байна.

Манай аймгийн нийт хүн ам 2007  оноос хойш дунджаар 70.4 мянган  хүнээр өсч, эдийн засгийн идэвхтэй хүн ам 29.7 мянган хүнээр нэмэгджээ. Мөн ажиллагчдын тоо сүүлийн 10 жилийн байдлаар дунджаар 27.2 мянган хүн тус тус болсон байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

СТАТИСТИК ЭМХЭТГЭЛ - 2016

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ПРОГРАММ ХАНГАМЖ

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2017 оны 11 сарын 22-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1200
  • ЦАГААН БУДАА - 2200
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 5000
  • ҮХРИЙН МАХ - 6500
  • ЯМААНЫ МАХ - 4000
  •  БЕНЗИН /A80/ - 1540
  • БЕНЗИН /А92/ - 1700
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 1800
  • СҮҮ - 1200
  • НООЛУУР - 0