Хэнтий аймгийн 2017 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 16. 14 цаг 15 минут

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 168 болж, өмнөх оны мөн үеэс 14.3  хувиар буурсан  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6.5  хувийг танхайн, 40.5  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 30.9 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт 73.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 25.3  функтээр өссөн байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 8 ба 60  хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 266.8 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  50.2 хувь буюу 133.9 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 42.5 хувь нь хөнгөн хэрэг , 45.6 хувь нь хүндэвтэр ,  10.0 хувь нь  хүнд гэмт хэрэг,  1.9 хувь нь онц  хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна. Энэ сард 785 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 48.0 хувь буюу 254  хүнээр өссөн  байна.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 955 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 123 хүнээр буюу 11.4 хувиар буурсан байна.

Нийт ажилгүйчүүдийн 30.4  хувь нь дээд,  9.8   хувь  нь тусгай дунд,  10.3 хувь нь мэргэжлийн анхан шатны, 38.6  хувь  нь бүрэн дунд, 7.3 хувь нь бүрэн бус дунд, 2.8 хувь нь бага боловсролтой, 0.7  хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Нийт ажилгүйчүүдийн 57.3 хувь нь эмэгтэйчүүд, 52.6 хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 1.7  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

МЭДЭЭЛЛИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

СТАТИСТИК ЭМХЭТГЭЛ - 2016

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ПРОГРАММ ХАНГАМЖ

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

2017 оны 10 сарын 18-ны байдлаар

  • 1-Р ГУРИЛ - 1200
  • ЦАГААН БУДАА - 2200
  • ЭЛСЭН ЧИХЭР - 2200
  • ХОНИНЫ МАХ /ЯСТАЙ/ - 5000
  • ҮХРИЙН МАХ - 6750
  • ЯМААНЫ МАХ - 4000
  •  БЕНЗИН /A80/ - 1540
  • БЕНЗИН /А92/ - 1700
  • ДИЗЕЛЬ ТҮЛШ - 1800
  • СҮҮ - 1200
  • НООЛУУР - 0