ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ 2014-10

Нийтэлсэн: 2014 он 04 сар 08. 11 цаг 35 минут

ӨМНӨХ ҮГ


       Манай статистикийн хэлтэс аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх энэхүү товхимолыг Үндэсний статистикийн хороонд мэдээлэгдэж буй болон албан ёсны статистикийн мэдээллийн хүрээнд боловсруулалт хийн бэлтгэж аймгийн удирдлага, хэрэглэгчдийн захиалгын үндсэн дээр тархааж байгаа болно.
       Статистикийн мэдээ материалыг засах, хувилж олшруулах, тараахыг статистикийн хуулинд хориглосон учир хэрэглэгч та зөвхөн өөрийн үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд бичиж нийтлэх, илтгэл, сонсголд авч ашиглахдаа мэдээний эх сурвалжийг дурьдаж байхыг зөвлөе.
        Манай мэдээллийг www.khentii.nso.mn сайтаас цахим хэлбэрээр авч  болно. Харин товхимол хэлбэрээр авах тохиолдолд цаас хор, олшруулах зэрэг бэлтгэгдэх шууд зардлыг шингээсэн тодорхой өртөгтэй гардаг учир бид хэрэглэгчидтэйгээ харилцан үр ашигтай холбогдоно гэдэгт итгэж байна.
       Манай энэ товхимол жил, улирал, сар тутамд тогтмол гардаг.
       Энэхүү товхимолд орж буй мэдээллийн агуулга бүтцийг нийт хэрэглэгчдийн хэрэгцээг нийтлэг хангахуйцаар улам боловсронгуй болгох,алдаа дутагдал гарсан тохиолдолд засаж залруулах саналаа хэрэглэгч та бидэнд өгч байхыг хүсч байна.
ЖИЧ: Манайх тус хэлтэст байгаа улс, аймаг, сумын хүн ам, нийгэм, эдийн засгийн холбогдолтой тоо, мэдээ, материалын захиалгыг 1-ээс доошгүй хоногийн өмнө авч хэрэглэгчдийн захиалгын үндсэн дээр хүссэн үзүүлэлтээр бэлтгэн боловсруулалт хийж мэдээллээр үйлчилнэ.
             Хаяг:  Хэнтий аймгийн  Нутгийн удирдлагын ордон 306, 307, 308 тоот өрөө
             Утас:  70562303,  70562749, 70562348

 

 

ТӨСВИЙН ОРЛОГО

          2014 оны 10 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 6481.9  сая төгрөг төвлөрөхөөс 6159.7 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг  322.2  сая төгрөг  буюу 5  хувиар тасарсан  байна.
         Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 450.9 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөг 16.2 хувиар давуулан биелүүлж, төсөвт татварын бус орлогоор 524.3 сая төгрөг төвлөрсөн байна.
                                           
ТӨСВИЙН ЗАРЛАГА


         Орон нутгийн төсвийн   байгууллага нийт 46575.9  сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөсөө 3671.6 сая төгрөгөөр бага  зарцуулалттай ажилласан байна.


ТӨСВИЙН ӨГЛӨГ АВЛАГА

         2014 оны 10 сарын байдлаар төсөв 35.8 сая төгрөгийн авлагатай, 194.3  сая төгрөгийн өглөгтэй  болсон байна.
         Орон нутгийн  төсвийн ажиллагсдад олгох цалингийн өглөг 16.0  сая төгрөг байгаа нь нийт өглөгийн 8.2  хувийг эзэлж байна.


МӨНГӨ ЗЭЭЛ ХАДГАЛАМЖ

           Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 40968.8 сая төгрөгийн орлогын, 41301.1  сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 99.2  хувийг хангаж,  арилжааны банкуудад 1920.3 сая төгрөг хүргүүлж, арилжааны банкуудаас 1264.4  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн.
         Банкууд нь хадгаламжийн 30 төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж 36346.9 сая төгрөгийн хадгаламж хуримтлуулж ажилласан байна.
          Зээлийн өрийн үлдэгдэл 113101.4 сая төгрөгт хүрснээс чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 502.2 сая төгрөгт хүрч нийт зээлийн үлдэгдлийн 0.4 хувийг эзэлж байна.
           ХААН, ХАС, КАПИТАЛ, ТӨР-ийн банкууд нь 50 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг жилийн 8-36 хувийн хүүтэйгээр олгож, иргэдийн хугацаатай хадгаламжинд жилийн 3-16 хувь, хугацаагүй хадгаламжинд жилийн 5.5-7.5 хувийн хүү олгож байна.
o Жич Банк санхүү зээлийн мэдээллийг Монгол банкны  Хэнтий  аймаг дахь салбар гаргав.


ҮНЭ

         2014 оны аравдугаар  сарын өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ  тариф 2010 оны 12 дугаар сар /суурь үе/-тай харьцуулсан индекс 156.0 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулсан индекс 115.9 хувь, өмнөх сартай харьцуулсан индекс 100.0 хувь  байна.
          Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үнийн индекс хэрэглээнд өндөр жин эзэлдэг бүтээгдэхүүн болох, гурил гурилан бүтээгдэхүүн 29.1 хувь өссөн, сүү сүүн бүтээгдэхүүн 124.2 хувь өссөн, мах махан бүтээгдэхүүн 2 хувь буурсан, чихэр цай жимс 13 хувь өссөн ,төмс хүнсний ногоо 30.3 хувь өссөн, хүнсний бусад бараа 8.7 хувь  өссөн, архи, тамхи ундаа 21.7 хувь өссөн  үзүүлэлттэй байна.
         Өмнөх оны мөн үетэй харьцуулсан өөрчлөлт барааны бүлгийн дүнгээр хүнсний  барааны үнийн индекс 15.4 хувь өссөн,  хувцас гутал бөс бараа 13.1 хувь өссөн, орон  сууц  түлш  9.5 хувь өссөн, гэр ахуйн бараа 15.2 хувь өссөн, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.6 хувь өссөн, тээвэр холбооны үйлчилгээ 4.3 хувь өссөн, соёл боловсролын бараа үйлчилгээ 26.1хувь өссөн , бусад бараа үйлчилгээний хувьд 43.5 хувь өссөн байна.
         Өмнөх сартай харьцуулснаар барааны төрлөөр гурил, гурилан  бүтээгдэхүүн  0.8 хувь өссөн,  мах, махан бүтээгдэхүүн 2.9 хувь буурсан, төмс хүнсний ногоо  1.5 хувь буурсан байна.
          Барааны бүлгийн дүнгээр өмнөх сартай харьцуулахад хүнсний  барааны үнийн индекс 0.7 хувь буурсан, орон сууц, түлш, цахилгаан 4.3 хувь  өссөн,  гэр ахуйн бараа 0.8 хувь өссөн,  бусад бүлгийн дүнд өөрчлөлт ороогүй  байна.
…Үнийн мэдээг 10сарын 20-ны байдлаар гаргасан болно.

                   
ТЭЭВЭР, ХОЛБОО

        Оны эхний  10  сар 5110 мян тн км – ийн ачаа эргэлтээр 83.5  мянган тонн ачаа тээвэрлэж нийт орлого 599.5 сая төгрөгний орлого олжээ.
Аймгийн төвийн нийт нүүрсний татан авалт нь   83.1   мян тн, ачаа эргэлтээр 4991.2  мянган тонн нүүрс татан авчээ. Шуудан холбооны алба 12.5  мянган зорчигч тээвэрлэж 148,1 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.


БИЕ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

         Оны эхний 10 сард энэ салбарт 416.8  сая  төгрөгний орлого орсны 8.1  хувийг үсчний, 2.1 хувийг зурагчны, 2.1  хувийг хог тээврийн, 19.3  хувийг халуун усны, 10.2 хувийг зочид буудлын, 58.2  хувийг зоогийн газрын орлого эзэлж байна.


АЖИЛГҮЙДЭЛ

          Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж  байгаа ажилгүйчүүд тайлант сард 2049 байна.
         Нийт ажилгүйчүүдийн  23.8  хувь нь дээд,  7.0  хувь  нь тусгай дунд,  9.0 хувь нь мэргэжлийн анхан шатны, 39.8 хувь  нь бүрэн дунд, 13.2 хувь нь бүрэн бус дунд, 5.0  хувь нь бага боловсролтой, 2.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
        Нийт ажилгүйчүүдийн 54.9 хувь нь эмэгтэйчүүд, 58.4  хувь нь 16-35 хүртэлх насны залуучууд байна.  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 2.8  хувь нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.


АЖ ҮЙЛДВЭР

             Аж үйлдвэрийн салбарт  30 аж ахуйн нэгж 30 гаруй   иргэд үйл ажиллагаа явуулж, түүнд  540 гаруй ажиллагсад ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбарын дүнгээр  4183.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  4133.7  сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулав.  
    Энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 655.4 сая төгрөг буюу  18.6  хувь , борлуулалт 324.4  сая  төгрөг буюу 8.5 хувиар тус тус   өссөн байна.
  Энэ сард үйлдвэрлэлийн салбарт  15  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.


ГЭМТ ХЭРЭГ

         Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 483  болж, өмнөх оны мөн үеэс 42,9 хувиар өссөн  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 5,2  хувийг танхайн, 46,8  хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 63,3 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  60,5 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 6,3 функтээр өссөн  байна.  Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 33 ба 171 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1939,7 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын  41,5  хувь буюу 805,0  сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 44.5 хувь нь хөнгөн хэрэг , 45.3  хувь нь хүндэвтэр ,  8.3  хувь нь  хүнд гэмт хэрэг,  1.9 хувь нь онц  хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна.
             Энэ онд  2677  хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10,2 хувь буюу 272  хүнээр буурсан   байна.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 08-р сарын 15-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1400

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 1500
Ноолуур, кг 0
Бензин, А-80 1860
Бензин, А-92 1900
Дизель түлш 2470
Боодолтой өвс, 25 кг 7000