Монгол улсад Статистикийн алба үүсч байгуулагдсаны түүхт 91 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ-д “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заав.

Нийтэлсэн: 2015 он 11 сар 11. 17 цаг 07 минут

Монгол улсад Статистикийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн дарга, ажилтнууд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11:00 цагт ЗДТГ-ын “Иргэний танхим”-д ерөнхий боловсролын сургуулийн 85 гаруй суралцагчдад, 14:00 цагт  МСҮТ-ийн лекцийн танхимд 52 суралцагчдад хичээл заав.  Үүнд:

  1. Статистикийн боловсрол
  2. Хэнтий аймгийн нийгэм  эдийн засгийн байдал
  3. Хэнтий аймгийн вэб хуудастай  хэрхэн ажиллаж мэдээлэл авах талаар сургалт зохион байгуулав.

Энэхүү сургалт нь сурагчдын статистикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, статистикийг сурталчилан таниулах зорилготой юм.

Мөн хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого явагдаж байгаа талаар болон сонирхолтой статистикийг хэрхэн гаргаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч сурагчдын дундаас нэг сурагчийг сонгон авч бусад сурагчдад сонирхолтой статистикийг гарган үзүүлж, өрхийн мэдээллийн санд хандаж өөрийн мэдээллээ үнэн бодитой болгож, хүн ам, орон сууцны завсрын тооллогод хэрхэн яаж хамрагдах талаар тайлбарлан зөвлөмж  өгөв.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 01-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 15000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1200
Бензин, А-80 1460
Бензин, А-92 1500
Дизель түлш 2000

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.