ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Нийтэлсэн: 2015 он 10 сар 21. 17 цаг 08 минут

“Сайн чанартай тоо мэдээлэл сайн сайхан амьдралд” гэсэн ерөнхий уриан дор хоёр дахь удаагаа дэлхий нийтээр тэмдэглэсэн статистикийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр статистикийн байгууллагын үүрэг зорилго, үйл ажиллагааны чиглэл, үүсэл хөгжлийг олон нийтэд сурталчилж, энэ онд зохион байгуулж байгаа Хүн ам, орон сууцны завсрын тооллогод идэвхтэй хамрагдаж, хүн ам өрхийн мэдээллээ шалгаж баталгаажуулахыг иргэдэд уриалав. Үүний дагуу төрийн байгууллагуудын албан хаагчид, иргэд баг багтаа хандаж Хүн ам, өрхийн мэдээллийн сан дахь мэдээллээ шалгаж баталгаажуулсан байна. Өдөрлөгт аймгийн 17 агентлаг, хэлтсийн 200 гаруй төрийн албан хаагчид, 100 гаруй иргэд хамрагдлаа.

Аймгийн нийгэм эдийн засгийн энэ оны 9-р сарын үзүүлэлт, Хэнтий аймгийн 2014 оны тайлан эмхтгэл, статистикийн товчоон зэрэг статистикийн мэдээ, гарын авлага 500 гаруйг тарааж сурталчлав. Түүнчлэн орон нутгийн “Хэнтий” телевизээр “Дэлхийн статистикийн өдрийг Хэнтий аймагт тэмдэглэсэн тухай” мэдээ бэлтгэн нэвтрүүллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассемблей 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг “Албан ёсны статистикийн ололт амжилтыг тэмдэглэх нь” гэсэн уриан дор Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэх тухай тогтоол гаргасан байна.

 Статистикийн байгууллагын үүрэг чиглэл:

Улс төрийн аливаа нөлөөнд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаархи шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн байгууллагад адил тэгш үйлчилдэг.

  1. Үйл ажиллагааны үндсэн чиглэл болох статистикийн мэдээлэл нь,
  • албан ёсны
  • захиргааны гэсэн хэлбэртэй байдаг. 

Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг бөгөөд албан ёсны статистикийн мэдээлэлд дараах үндсэн үзүүлэлтүүд хамаардаг. Үүнд,

  • макро эдийн засгийн статистик:
  • хүн ам, нийгмийн статистик;
  • үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистик:
  • шүүхийн статистик:
  • хүрээлэн байгаа орчны статистик үзүүлэлтүүдийг тооцон гаргадаг бол:

2. Үйл ажиллагааны дараагийн чиглэл нь статистикийн тооллого, судалгаа явуулдаг. Үүнд,

  • хүн ам, орон сууцны улсын  ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам явуулдаг. 2010 онд хуулийн дагуу энэ тооллогыг явуулж байсан бол энэ жил завсрын тооллогыг явуулж байна;
  • салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалт;
  • мал, тэжээвэр амьтдын тооллого;
  • өрхийн аж ахуйн орлого, зарлагын судалгаа;
  • хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгаа;
  • хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгаа;
  • хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгаа;
  • хүүхэд хөгжил судалгаа;
  • аж ахуйн нэгжийн тооллого;
  • хашаа, худаг, тэжээлийн тооллого;
  • цаг ашиглалтын түүвэр судалгааг тодорхой хугацаанд төлөвлөн явуулдаг.

Манай улсын 1924 оны анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан өгснөөр түүхэн эхлэл нь тавигдсан түүхтэй. Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд “Тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулбал зохино” гэж зааж, 1924 оны 11-р сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотой анх байгуулсан байна.

Монгол улсын статистикийн алба өнө эртний уламжлалтай бөгөөд бидний өвөг Хүннү нар мал сүргээ тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай, хожим XIII зуунд хүчирхэг төр, улсыг байгуулан монголчууд хүн амаа тоолж, түүндээ үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 01-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 15000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1200
Бензин, А-80 1460
Бензин, А-92 1500
Дизель түлш 2000

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.