Хэнтий аймгийн 2015 оны 9 сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2015 он 10 сар 15. 19 цаг 06 минут

 2015 оны 09 дугаар сарын байдлаар төсвийн орлогод нийт 6243.4 сая төгрөг төвлөрөхөөс 5605.5 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг  637.9 сая төгрөг  буюу 10.2 хувиар тасалсан байна. Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 416.5 сая төгрөгийн орлогын төлөвлөгөө 2.3 хувиар тасарч, төсөвт татварын бус орлогоор 406.8 сая төгрөг төвлөрсөн байна.

Банкны системийн хэмжээгээр өөрийн кассаар 35528.7 сая төгрөгийн орлогын, 36179.3  сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийж орлогоороо зарлагынхаа 98.2  хувийг хангаж, Монголбанк нь арилжааны банкуудад 1387.6  сая төгрөг хүргүүлж, банкуудаас 1613.4  сая төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Цагдаагийн газрын мэдээгээр энэ онд  бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 325  болж, өмнөх оны мөн үеэс 78.3 хувиар буурсан  байна.  Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 9.8 хувийг танхайн, 42.8 хувийг иргэдийн өмчийн хулгайн  хэргүүд эзэлж байна. Иргэдийн өмчийн  хулгайн гэмт хэргийн 24.6 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт  73.9 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 4.2  функтээр өссөн  байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хүн 25 ба 121 хүн гэмтсэн. Байгууллага, иргэдэд 1001.8  сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас гарсан нийт хохирлын 62.5  хувь буюу 626.1  сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 38.1 хувь нь хөнгөн хэрэг , 50.1  хувь нь хүндэвтэр, 9.8  хувь нь  хүнд гэмт хэрэг,  2.0  хувь нь онц  хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 01-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 15000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1200
Бензин, А-80 1460
Бензин, А-92 1500
Дизель түлш 2000

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.