“Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн төслийнхөн Хэнтий аймагт ирж ажиллаж байна

Нийтэлсэн: 2015 он 09 сар 24. 15 цаг 58 минут

9 дүгээр сарын 23-ны 10:00 цагт иргэний танхимд зөвлөх багийнхан болон Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн хамт олон төрийн болон ТББ, иргэдийн төлөөлөл 60 гаруй хүмүүстэй уулзав. Мөн Хэрлэн сумын багийн засаг дарга, зохион байгуулагчид, гэрээт ажилтнууд, нийгмийн ажилтнуудтай уулзаж өмнөх 3 хоногт ажилласан ажлын үр дүнгийн талаар ярилцав. Үүнд:

  • ХАӨМС-гийн алдаа, засварын талаар
  • 1212.mn сайтыг хэрхэн ашиглах талаар ярилцан санал бодлоо солилцов.

Бэрх, Хэрлэн сумын 1, 2, 4-р багийнхан ХАӨМС-д байгаа алдааг засч хамтран ажиллав. Хэрлэн сумын багийнхан болон зөвлөх багийн хамт олон ХАӨМС дахь 3600 алдаанаас 1400 гаруй алдааг 2 өдөр засч ажилласан амжилттай байлаа.

9 дүгээр сарын 24-ны өглөө “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хамт олон  Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан суманд ажиллахаар явлаа.

               Мөн "Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь" туршилтын судалгааны хамт олон 9 дүгээр сарын 19-23-ний хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын багуудад ажиллаж  9 дүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянхутаг суманд ажиллахаар явлаа. Уг судалгааны ажилд Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Г.Сэдэдмаа хөтчөөр ажиллаж байна.

“Цаг ашиглалтын судалгаа”-нд статистикийн хэлтсийн судлаач А.Мөнх-Уянга, Г.Ангараг, цаг ашиглалтын судалгааны судлаач С.Ганболд нар Дархан, Бор-Өндөр, Батширээт сумдад ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 01-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 15000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1200
Бензин, А-80 1460
Бензин, А-92 1500
Дизель түлш 2000

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.