“Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн төслийнхөн Хэнтий аймагт ирж ажиллаж байна

Нийтэлсэн: 2015 он 09 сар 22. 16 цаг 21 минут

9 дүгээр сарын 22-ны 9:00 цагт Зөвлөх багийн ахлагч Б.Эрдэнэсүрэн болон Статистикийн хэлтсийн дарга Д.Болдбаатар нар Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж төслийн талаар мэдээлэл хийв. Уг ярилцлаганд Хэнтий мэдээ сонины эрхлэгч, сурвалжлагч, Өндөрхаан телевизийн оператор, сурвалжлагч, Хэнтий телевизийн захирал, сурвалжлагч, оператор зэрэг нийт 7 хүн оролцсон ярилцлага болов.

Үүнд:

- ХАӨМС болон 1212.mn талаар

- Статистикийн мэдээллийг тархааж байгаа талаар

- Статистикийн сайтуудаас мэдээлэл хэрхэн олж авах

- Хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцав.

Зөвлөх багийн ахлагч Б.Эрдэнэсүрэн болон Статистикийн хэлтсийн дарга Д.Болдбаатар нараас олон нийтэд

зориулсан ярилцлага авсан.

9:00 цагт Зөвлөх багийн Б.Батмөнх, И.Маахүү нар Төрийн бус байгууллага, Бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл

нийлсэн 40 гаруй хүмүүстэй уулзаж ярилцав.

Үүнд:

- Төслийн талаар танилцуулсан

- Статистикийн мэдээллийг хэрхэн авч ашиглаж байна вэ

- Мэдээлэл авахад ямар хүндрэл байгаа талаар ярилцаж санал бодол солилцон цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

9:00 цагт зөвлөх багийн гишүүн Б.Цэрэнханд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, хамт олон, Хөдөлмөрийн хэлтэс, БТСпортын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Нийгмийн даатгал, Насан туршийн боловсрол, Хэрлэн бизнес хөгжил нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзаж ярилцав.

Үүнд:

- Төслийн талаарх зорилго, зорилтоо тодорхойлов

- ХАӨМС-гийн талаар

- 1212.mn сайт

- Статистикийн хэлтсээс гаргадаг мэдээллийг хэрхэн авч ашигладаг вэ

- Статистикийн болон бусад байгууллагын сангийн талаарх уялдаа зэрэг асуудлаар ярилцаж санал бодол солилцон цаашид хамтран ажиллах талаар ярилцав.

9:00- 12:00 цагт зөвлөх багийн гишүүн Г.Дагвасүрэн 6, 8-р багтай ХАӨМС-гийн алдааг засаж ажиллав.

13:00 цагт зөвлөх багийн гишүүн Б.Цэрэнханд, Г.Дагвасүрэн нар 2, 4-р багтай ХАӨМС-гийн алдааг засан ажиллаж байна.

13:00 цагт Зөвлөх багийн ахлагч Б.Эрдэнэсүрэн болон Б.Батмөнх нар удирдамжинд заасны дагуу статистикийн хэлтсээс гаргадаг мэдээ мэдээллийн урсгалын талаар Статистикийн хэлтсийн хамт олонтой хамтарч ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1300

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 8500
Элсэн чихэр, кг 1950
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 62000
Бензин, А-80 1500
Бензин, А-92 1550
Дизель түлш 2270
Боодолтой өвс, 25 кг 0