“Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн төслийнхөн Хэнтий аймагт ирж ажиллаж байна

Нийтэлсэн: 2015 он 09 сар 22. 08 цаг 51 минут

9 дүгээр сарын 21-ний 8:00-10:00 цагт Статистикийн хэлтсийн өрөөнд Төслийн удирдамжинд дурдсан статистикийн

дотоод ажлын талаар Статистикийн хэлтсийн хамт олонтой ярилцаж санал бодлоо солилцов. Үүнд:

- Мэргэжилтэн тус бүрийн хариуцдаг мэдээллийн төрлүүд, тэдгээрийн урсгал. Хэлтсийн жилийн ажлын төлөвлөгөө болон ажилтнуудын ажил үүргийн хуваарь, хариуцдаг мэдээллийн жагсаалт

- ҮСХ-ны даргын 2014 оны 101 тоот тушаалын 2А, 2Б хавсралтын хэрэгжилт

- Хэрэглэгчдийн зорилтот бүлгүүдийг мэдээллээр хэрхэн үйлчилдэг, мэдээлэл тархаадаг арга хэлбэрүүд,

тэдгээрийн давтамж

- Орон нутгийн статистикийн мэдээллийн тархаалтын өнөөгийн байдал, мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг

арга хэрэгслүүд, хэрэглэгчидтэй тогтоосон харилцаа ямар түвшинд байгаа, хэвлэлийн бага хурал г.м, орон

нутгийн радио, телевиз

ашигладаг эсэх талаар ярилцав.

10:00-11:00 цагт төслийн хамт олон болон Статистикийн хэлтсийн дарга Д.Болдбаатар нар Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатартай уулзаж төслийн зорилго чиглэлийг танилцуулж ярилцав. Үүнд:

- Төслийнхөө тухай болон томилолтын ажлынхаа зорилгын талаар танилцуулах, орон нутгийн захиргааны зүгээс авах

дэмжлэгээ хүсэх

- Мэдээллийн үйлчилгээг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар саналтай болох

- Аймгийн статистикийн товчоон лавлахыг хэрхэн ашигладаг

- Албан ёсны  болон захиргааны статистик үзүүлэлтүүд албан ажлын хэрэгцээг хэрхэн хангаж байгаа,

нэмэлт мэдээлэл шаардагддаг эсэх, хэрэв мэдээлэл дутагддаг бол ямар төрлийн мэдээлэл болох талаар ярилцаж санал солилцов.


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 20-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1300

Хонины мах, кг

10000

Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг 8500
Элсэн чихэр, кг 1950
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 2500
Ноолуур, кг 62000
Бензин, А-80 1500
Бензин, А-92 1550
Дизель түлш 2270
Боодолтой өвс, 25 кг 0