ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 06 сар 26. 16 цаг 49 минут

Хэнтий аймгийн тооллогын комиссоос Хүн ам орон сууцны 2015 оны ээлжит завсрын тооллогын талаар бүх сумын санхүүгийн албаны дарга, мэргэжилтнүүд, багийн засаг дарга нарт сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд аймгийн 88 багийн Засаг дарга оролцохоос 82 багийн Засаг дарга, 22 сум, тосгоны санхүүгийн албаны дарга, мэргэжилтэн нийт 134 хүн хамрагдав. Сургалт аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын байранд 2015-6-24-ний өглөө 9.00 цагт эхлэв.

Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг үг хэлэхдээ, “2008 оны ажлын анхны өдөр Монгол улсын Их хурлаас “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийг батлан мөрдөж эхэлснээс хойш 2010 онд анх удаа энэ хуулийн дагуу Хүн ам орон сууцны тооллогыг зохион байгуулсан билээ. Үүнээс хойш 5 жилийн дараа мөн хуулинд заасны дагуу хүн ам орон сууцны завсрын тооллогыг улс орон даяар зохион байгуулж байна. Уг тооллогын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн тооллогын комисс байгуулагдаж, комиссын гишүүд сумдыг хариуцан ажиллах хуваарь гарган, тооллогын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогыг хүн ам, өрхийн мэдээллийн санг холбогдох сангуудтай уялдуулж, бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулах тул хүн ам, өрхийн мэдээллийн санг өрх иргэн бүрээр иж бүрэн бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор шаардлагатай нэгжүүдэд гэрээт ажилтнуудыг ажиллуулж байна. Иймээс хүн ам орон сууцны завсрын тооллогын гол зорилго нь Хүн ам өрхийн мэдээллийн сангийн шивэлтийн алдаа, үзүүлэлтүүдийн бүрдэлт хамралтыг сайжруулахад голлон чиглэх юм.

Мөн энэ удаагийн завсрын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд орон сууц, хашаа гудамж талбайн нэр хаягийг цэгцлэх, иргэний анхан шатны бүртгэлийг бүрэн хөтлөх, иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрдэлтийг иж бүрэн дуусгаж цэгцлэх ажлыг зохион байгуулахаараа онцлогтой болж байна” гэлээ. 

Сургалтын эхэнд Хүн ам орон сууцны завсрын тооллогын аймгийн комиссын орлогч дарга Д.Болдбаатар тооллогын бэлтгэл ажлын талаар сургалтанд оролцогчдод мэдээлэл хийлээ.

Сургалтын хөтөлбөрийн дагуу аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн А.Наранчимэг “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн талаар” болон “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөх тухай”, мэргэжилтэн Ц.Батхишиг “Хөдөө аж ахуйн мэдээний талаар”, мэргэжилтэн Г.Сэдэдмаа “Гудамж зам талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”, мэргэжилтэн Б.Онончимэг “Газар тариалангийн мэдээний талаар” мэдээлэл хийв. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ш.Мөнхзул “Иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн талаар” мэдээлэл хийж, оролцогчид сэдэв бүр дээр сонирхсон асуултдаа хариулт авч харилцан ярилцаж, тооллогын ажлын үеэр тохиолдож буй тулгамдсан асуудлын талаар нэг ойлголт мэдээлэлтэй боллоо. Энэ үеэр “Хэнтийн мэдээ” сонины эрхлэгч Д.Одонтунгалаг тооллогын ажлын үеэр аймгийн тооллогын комисс, багийн Засаг дарга нартай хамтран ажиллах талаар саналаа хэлэв. Сургалтын талаар орон нутгийн “Хэнтий” телевиз мэдээллээ.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулав.

   

 

 


Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

       

2020 оны 07-р сарын 08-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1300

Хонины мах, кг

11000

Үхрийн мах, кг 15000
Ямааны ястай мах, кг 10000
Элсэн чихэр, кг 2100
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 1000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1500
Дизель түлш 2000

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.