ТАНИЛЦУУЛГА


 

ЭРХЭМ ЗОРИЛГО

         Албан ёсны статистикийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлж, хэрэгчдийг албан ёсны төвлөрсөн мэдээллээр чанартай хангах явдал юм.

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТҮҮХ

Манай орны хувьд Статистик тоо бүртгэл нь өнө эртний уламжлалтай үйл явц байсан. Бидний эртний дээд өвөг Хүннү нар малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай эртний судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг.

1924 оны 11-р сарын 10-нд улсын анхдугаар их хурлын шийдвэрээр дотоод яамны дэргэд улсын тоо бүртгэлийн хэлтэс байгуулагдсанаар аймгийн статистикийн хэлтсийн түүхэн хөгжил эхэлдэг.

1960 оны 4-р сарын 8-ны өдрийн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар аймагт тоо бүртгэлийн товчоог 3-н орон тоотойгоор байгуулж, сумдад тоо бүртгэлийн улсын ажил хариуцсан орлогч дарга нарыг бий болгосон.

1964 оны 3 дугаар сарын 6-ний өдрийн БНМАУ-ын СнЗ-ийн 111 дүгээр тогтоолоор Тоо бүртгэлийн товчоог Статистикийн товчоо болгон өөрчилж, улсын байцаагчийн орон тоог нэмж баталсан юм.

1988 оны БНМАУ-ын СНЗ-ийн 83 дугаар тогтоолын дагуу аппаратын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар захирамжаар аймгийн ТЭЗХороо байгуулагдаж салбар хариуцсан мэргэжилтнүүдэд статистикийн ажлыг хариуцуулах болов.

1989 оны СнЗ-ийн 102 дугаар тогтоолын дагуу ТЭЗ-ийн хэлтэс,  1990 онд БНМАУ-ын СнЗ-ийн 162 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны тогтоолоор Нийгэм эдийн засгийн хэлтэс болж зохион байгуулагдаад 1991 онд дахин Статистик мэдээллийн хэлтэс, 1993 онд санхүү эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтсийн статистикийн тасаг болж ажиллаж байв.

1994 онд Монгол улсад статистикийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож өгсөн статистикийн тухай анхны хууль батлагдсанаар мөн оны 10 дугаар сарын 1-нээс Монгол улсын Засгийн газрын 94 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар статистикийн бие даасан хэлтэс болон зохион байгуулагдсан.

1995 онд аймгийн Засаг даргын төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн захирамжаар төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн хэлтсийн бүтцэд орон ажиллаж байлаа.

1997 онд Монгол улсын Статистикийн хууль, Монгол улсын Их хурлын 1997 оны 6-р сарын 5-ны өдрийн 45 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийг шинээр байгуулав.

2001 оноос статистик мэдээллийг Е-майлаар явуулах болсон нь орчин үеийн холбооны хэрэгслийг ашиглах аятай боломж бий болжээ.

 ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС     

        Б.Мажигсүрэн             1960-1963 он

        З.Балданжамц            1963-1966 он

        Г.Бадамханд                1966-1969 он

        Л.Хээшиг                      1969-1971 он

        П.Сүрэнхор                  1971-1981 он

        Б.Төмөрбаатар           1981-1984 он

        Ц.Зундуйжамц             1984-1990 он

        А.Энх-Амгалан             1990-1992 он

        И.Маахүү                      1992-1997 он

        Ж.Төмөрбаатар           1997-2006 он   

        П.Лхагвасүрэн               2007-2009 он

        Д.Болдбаатар               2009-2016 он

        Т.Өлзийсүрэн                2016 он-

ХЭЛТСИЙН АЖИЛТНУУДЫН ТАНИЛЦУУЛГА

    

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

МЭДЭЭНИЙ МАЯГТУУД

   ХЭНТИЙ АЙМГИЙН ВЕБ ХУУДАС

7 хоногийн үнийн мэдээ
/2019 оны 4-р сарын 24-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг

1350

Хонины мах, кг 9000
Үхрийн мах, кг 11000
Ямааны ястай мах, кг 8000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2300
Шингэн сүү, л 2000
Ноолуур, кг 110000
Бензин, А-80 1740
Бензин, А-92 1790
Дизель түлш 2380
Боодолтой өвс, 25 кг 5000