ХЭНТИЙ АЙМГИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА-2015 ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2016 он 06 сар 24. 16 цаг 09 минут
Манай аймгийн нийт хүн ам 2006 оноос хойш дунджаар 69.9 мянган хүнээр өсч, эдийн засгийн идэвхтэй хүн ам 29.2 мянган хүнээр нэмэгджээ. Мөн ажиллагчдын тоо сүүлийн 10 жилийн байдлаар дунджаар 27.0 мянган хүн тус тус болсон байна.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА-2015 ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2016 он 06 сар 23. 11 цаг 11 минут
Аймгийн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас мэдээ, мэдээлэл авч танилцуулгандаа,орууллаа. Эдгээр аж ахуй нэгж, байгууллага нь 70 гаруй объектод нийт 37609.5 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 8,2 хувь буюу 3363,7 сая төгрөгөөр буурсан байна.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН 2015 ОНЫ ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Нийтэлсэн: 2016 он 06 сар 21. 17 цаг 44 минут
Аймгийн байнгын оршин суугч буюу суурин хүн амын тоо 2015 оны эцсийн байдлаар 72.3 мянга болсон байна. Нийт хүн амын 49.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН 2015 ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 2016 он 06 сар 20. 09 цаг 33 минут
Хэнтий аймгийн 2015 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын үр дүнд үндэслэн хийгддэг Хөдөө аж ахуйн салбарын дэлгэрэнгүй танилцуулга хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.
Дэлгэрэнгүй

“Хүн ам зүйн үзүүлэлтийн өнөөгийн байдал” 2015 оны танилцуулга гарч хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Нийтэлсэн: 2016 он 06 сар 17. 21 цаг 36 минут
Аймгийн дүнгээр 2015 онд нийт хүн амын 64.4 хувь буюу 46.6 мянган хүн аймаг, сумын төв, хот тосгонд амьдарч байгаагийн дотор 42.5 хувь нь буюу 19.8 мянган хүн аймгийн төвд амьдарч байна. Нийт хүн амын 35.6 хувь буюу 25.7 мянган хүн хөдөөд амьдарч байна. Монголын хүн амын нягтрал нэг квадрат киллометр нутагт 2.0 хүн ноогдож байгаа бол Хэнтий аймгийн хувьд хүн амын нягтрал 0.90 байгаа нь харьцангуй бага байна. Энэ нь сум бүрт харилцан адилгүй байдаг.
Дэлгэрэнгүй

2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн: 2016 он 06 сар 17. 10 цаг 54 минут
Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар хэвлэлийн бага хурлыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг хэлтсийн дарга Д.Болдбаатар, ахлах мэргэжилтэн А.Наранчимэг нар хариуцан зохион байгуулж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд "Хэнтий мэдээ сонин" оролцов.
Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн 2016 оны 05 дугаар сарын нийгэм эдийн засгийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2016 он 06 сар 14. 17 цаг 20 минут
Манай статистикийн хэлтэс аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх энэхүү товхимолыг Үндэсний статистикийн хороонд төвлөрсөн журмаар мэдээлэгдэж буй болон албан ёсны статистикийн мэдээллийн хүрээнд боловсруулалт хийн бэлтгэж аймгийн удирдлага, хэрэглэгчдийн захиалгын үндсэн дээр тархааж байгаа болно.
Дэлгэрэнгүй

Улсын бүртгэл, статистикийн байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 2016 он 05 сар 31. 16 цаг 18 минут
Улсын бүртгэл, статистикийн байгууллагын албан хаагчдад 2016 оны 5 дугаар сарын 19-ны өдөр АЗДТГ-ын иргэний танхимд сургалтыг зохион байгуулав. Сургалтын зорилго нь сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, шинээр батлагдан гарсан дүрэм, журмыг таниулах, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой анхаарах асуудлуудын талаар улсын бүртгэл, статистикийн байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангахад оршино. Сургалтанд УБСЕГ-ын ХШҮГ-ын дарга Т.Гантөмөр, ҮТХ-ын улсын байцаагч Ю.Батзоригт, Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Итгэл нар мэдээлэл хийв. Мөн УБСГ-ын Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Наранчимэг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан”, мэргэжилтэн Б.Онончимэг “Мал тооллогын мэдээллийн сан, статистик мэдээлэл дамжуулах програм”-ын талаар илтгэл тавив.
Дэлгэрэнгүй

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ИНФОГРАФИК

ДИНАМИК ҮЗҮҮЛЭЛТҮҮД

       

2020 оны 09-р сарын 23-ны байдлаар

Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг         

1350

Хонины мах, кг /ястай/

7500

Үхрийн мах, кг /ястай/ 12000
Ямааны мах, кг /ястай/ 7000
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2500
Шингэн сүү, л 1000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1530
Дизель түлш 1850

 

Та манай

counter free

дахь зочин боллоо.